Хүндийн өргөлтийн тамирчид өсвөр үеийн Азийн АШТ-ээс 4 хүрэл медаль зүүлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Энэ оны 2-р сарын 13-19-ний өдрүүдэд Узбекистаны Ташкент хотод "Токио-2020" олимпийн эрх олгох өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Манай улсаас тус тэмцээнд 5 тамирчин өрсөлдөж 4 хүрэл медаль хүртлээ. 64 кг-д “Самбуу сан” клубын тамирчин, Спортын мастер О.Төгс, +87 кг-ийн жинд “Самбуу сан” клубын тамирчин О.Баянтуул нар хүрэл медаль зүүсэн байна. Тамирчдын багш дасгалжуулагчаар Ц.Батзаяа, Б.Дэмбэрэлдорж нар ажиллажээ. Энэ тэмцээнээс ОУХМ М.Анхцэцэг 2011, 12 13 онуудад 3 мөнгө, 2 хүрэл хүртэж байсан билээ.

Монголын Хүндийн Өргөлтийн үндэсний шигшээ багийн 8 тамирчин 2 сарын 26-наас 3-р сарын 02-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болох “Токио-2020” олимпийн эрх олгох Зүүн Азийн АШТ, 3-р сарын 5-наас 03-р сарын 08-ны хооронд АНУ-ын Колумбс хотод Арнолд Шварцнегрийн нэрэмжит Дэлхийн цомын тэмцээнд тус өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.