Дэлхийн дайдыг тамгалсан Монгол гутал

Twitter Print
2018 оны 10-р сар 04-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Монгол гутал бол нүүдэлчдийн соёл, уламжлалыг илтгэх маш чухал хувцас. Малын шилбэний арьсыг Монголчууд год, годол гэдэг бөгөөд энэ үгнээс гутал гэдэг үг үүссэн гэж үздэг. Нүүдэлчид хөнгөн бат бэх, хөлд эвтэй, дайн тулаанд дөрөө даах, гүйхэд хөнгөн гутал өмсдөг байжээ.

Харин Манжийн ноёрхолын үеэс эхлэн нүсэр хийцтэй, хүнд жинтэй, алхахад төвөгтэй хэт өндөр ээтэн хоншоортой, алхахад арагш ухарч явдаг, хөлийн түрий хүртэл тулгасан хэлбэр маягтай гутал өмсдөг болсон байна. Манжийн далд бодлогын дагуу дайчин цэрэг эрс өмсөж явахад зохимжгүй, эмээлийн дөрөөнд бараг багтахгүй, эмээл дээрээ тогтвортой сууж, зогсох, дөрөөн дээрээ хөдөлгөөн хийхэд төвөгтэй гутлыг сэдэж Монголчуудад өмсдөг болгожээ.

Гэтэл Байгаль нуурын тэнд Оросын мэдэлд үлдсэн буриадуудын хэрэглэж байгаа гутал буюу Буриад гутал нь үнэндээ монгол гутал юм.

Хөлд хөнгөн авсаархан, эмээл дээр хөдөлгөөн хийх, зогсох, суухад зохимжтой, өвдөгний ард тулахгүй гээд яг л эртний давуу талуудыг хадгалдаг. Буриад гутлын эсгүүр, хийц маяг нь ойрад, цаатан, тува нарын гуталтай төстэй байдаг.

Буриад, Монгол гутлуудыг харьцуулаад үзэхэд тэр бүхэн илт харагдана. Монгол гутлыг дээр цагт мөн луучин гутал гэдэг, урд газраас оруулж ирсэн, аль нэг газар нутгийн хийц байсан байж болох юм. Тиймээс ялгах гэсэн нэр байж болно. Харин эдүгээ луучин гутал гэхээ больж шууд л Монгол гутал гэдэг болсон байна.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.