Өдөр бүр эрч хүчтэй байх зөвлөмжүүд

Twitter Print
2021 оны 10-р сар 03-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Өдөр бүр эрч хүчтэй байх зөвлөмжүүд

Хэрэв та өглөөг хүндхэн эхлүүлдэг бол ганцаараа биш ээ. Бидний ихэнх нь аяга кофетой золгох хүртлээ орондоо шигдэхийг хүсдэг. Зарим нь ажилдаа дургүй эсвэл амьдралынхаа янзан бүрийн асуудалтай тэмцэлддэг тул таатай бус байдаг. Үнэндээ бол тэсэн ядан хүлээх зүйлгүй байгаа нь цэвэр таны буруу.

Эрч хүчтэй сэрэх түлхүүр бол өөрийн амьдралаа гартаа оруулсан гэдгээ мэдэрч, тэр сэтгэл хөдлөл нь таны дотроос гарч ирэх юм.

1. Зорилгоо урд орой нь тодорхойлох

Өмнөх нь орой нь маргааш юу хийхээ боддог оюун ухааныг бэлдэх явдлыг хүмүүс тун доогуур үнэлдэг.

Урд орой нь зорилгоо тодорхой болгох нь давуу талтай. Таны өдрийг зөв эхлүүлэхээс гадна таны оюун санаа шөнөжин тэр зорилго дээр төвлөрдөг.

Маргааш өглөө нь сэрээд юу юу хийхийг хүсэж байснаа маш хурдан санадаг. Энэ мөчөөс эхлээд таны хатуужлын асуудал хөндөгдөнө.

2. Сэрүүлгээ нөгөө өрөөнд юм уу орноосоо хол байрлуулах

Орныхоо хажууд сэрүүлгээ тавих нь буруу.

Нөгөө өрөөнд байрлуулбал хүчээр боловч унтраах гэж босдог. Ингэснээр ахин дахин өөрийгөө ядрааж, унтах гэж оролдохгүй.

Харин босож алхаад сэрүүлгээ унтрааж, буцаж хэвтэх үед ‘өдрийг ийм маягаар өнгөрөөхгүй’ гэсэн ухамсарт шийдэлд хүрсэн байдаг.

3. Хамгийн түрүүнд хийх зүйл тань хөгжилтэй байх хэрэгтэй

Таныг хөдөлгөгч хүч юу вэ? Ядарснаа үл тоон хийх зүйл тань юу вэ? Өглөөний нэвтрүүлэгт дуртай юу? Эсвэл босоод хөгжим дарах дуртай юу?

Ямартаа ч зугаатай зүйл таныг сэргээдэг. Сэрүүн байлгадаг. Сэрмэгцээ хөгжилдөж болох 30 минутыг өөртөө өг. Энэ нь таныг зөв замд хөтөлнө. Сэрмэгцээ хийх хөгжилтэй зүйлтэй байх нь өдрийг гайхалтай эхлүүлэх үндэс. Үүний дараагаар шүршүүрт орох, өглөөний цайгаа уух зэрэг уламжлалт бас уйтгартай хуваарьтаа орж болно.

4. Нийгэмших

Хэрэв өдөр тутмын амьдрал тань туйлын завгүй өнгөрдөг бол итгэлт андтай болох хэрэгтэй. Нэгнийгээ өглөө бүр зоригжуулдаг, өдрийг гайхалтайгаар эхлүүлэхэд тусалдаг, хамт гүйдэг юм уу кофе шоп-д таардаг анд. Бусад хүмүүстэй нийгмийн харилцаанд ормогц хүчээр сэрдэг. Иймээс өглөөд хийх зүйлсийн тоонд нийгэмших ажлыг нэмж болно.

5. Тууштай байх

Үр дүнтэй, эерэг нөлөөлөлтэй өглөөний хуваарийг бий болгохын хамгийн хэцүү хэсэг бол тууштай байх шаардлага тулгардаг. Хүмүүсийн хамгийн ихээр гомдол-дог зүйл бол хэдэн долоо хоног зарим нь бүр хэд хоногийн дараа ‘Надад тохирох зүйл биш’ хэмээдэг.

Өөрийн төрөлх араншин болтол маш урт хугацаанд хийх хэрэгтэй. Хэрэв өглөө бүрийг эрч хүчтэй, цоглог байдлаар эхлүүлэхийг хүсэж байвал нэлээдгүй урт хугацаанд дадлага сургуулилтаа хийх юм. Тэр үеэс эхлэн ингэх ёстой гэж сэрэлгүй өөрийн зөнгөөрөө л эрч хүчээр бургилан сэрдэг болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.