Африкийн 54 улсын 15 нь л улсынхаа хүн амын дөнгөж 10 хувийг вакцинд хамруулж чаджээ

Twitter Print
2021 оны 10-р сар 01-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар Африкийн 54 улсын 15 нь л улсынхаа хүн амын багадаа 10 хувийг коронавирусын эсрэг вакцинд хамруулж чаджээ.

Африкийн улс орнуудын тал хувьд нь коронавирусын эсрэг дархлаажуулах ажил 2-оос хэтрэхгүй хувьтай явж байгас бол өнпөр орлоготой улс орнуудын ойролцоогоор 90 хувьд нь коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил 10 хувийг давжээ.

Өнгөрсөн 6-р сараас хойш Африк тивд коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлт огцом нэмэгдсэн ч энэ нь хангалтгүй байгааг ДЭМБ-аас онцолжээ. Африк дахь коронавирусын эсрэг дархлаажуулалтын асуудлыг хариуцсан ДЭМБ-ын төлөөлөгч Ричард Михигогийн мэдээлснээр вакцины нийлүүлэлт энэ оны сүүл гэхэд 2 ба түүнээс олон дахин нэмэгдэж байж Африк тивийн нийт хүн амын 40 хувь нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болох аж.

Өнөөдрийн байдлаар Африкийн улс орнууд 200 сая гаруй тун вакцин хүлээж аваад байгаа ба дахин 900 сая тун шаардлагатай байгаа аж.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус иргэд нь коронавирусын эсрэг вакцины эхний тунгаа ч хийлгээгүй улс орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд коронавирусын эсрэг вакцины 3 дахь тунг тарих явдалд хориг тавих санал гаргасан билээ.

Өнөөдрийн байдлаар нийт 1.3 тэрбум хүн амтай Африкийн хүн амын 4 хувь нь л коронавирусын эсрэг вакцины 2 тунд хамрагдаад байна.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.