Б.Скотт аваргуудыг дасгалжуулна

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос Анжелес Лейкерс” баг Ф.Жексоныг явснаас хойш дасгалжуулагчийн асуудалд ороод байсан. 15 жил баруун бүсээс плей-оффт шалгарсан тэд өнгөрсөн улиралд шилдгүүдийн тулаанд шалгарч чадаагүй. Шилдэг менежер М.Де Энтони ирээд ч Д.Ховард, Б.Брайнт, С.Блэйк нартай учраа ололгүй нутаг буцсэн. Тэгвэл ирэх улиралд өөрсдийн байр суурийг эргүүлэн авахын тулд багагүй шинэчлэлийг “Нуурууд” хийлээ. Юун түрүүнд формгүй болсон П.Газолийг явуул оронд “Чикаго Буллз”-ын К.Бузерыг авсан. Мөн “Хьюстон Рокетс”-ын Ж.Линыг өөрийн болгосон. Тэдний гол толгойны өвчин болсон дасгалжуулагчийн асуудлыг саяхан шийдлээ.

Энэ удаа Б.Скоттыг сонгосон байна. “Лейкерс” Б.Скоттой дөрвөн жилийн 17 сая ам.долларын гэрээ байгуулснаар бага ч гэсэн санаа нь амарч байгаа аж. Шинэ дасгалжуулагч нь тоглогчийн хувиар “Нуурууд”-тай 1985, 1987, 1988 онд гурван удаа аварга авсан бол 2000 оноос дасгалжуулагчийн албанд шилжиж “Нью Жерси Нэт”-ийг 2002, 2003 онд бүсийн аварга болгож байсан арвин туршлагатай юм. Мөн 2002, 2003, 2008 оны шилдэг дасгажуулагчаар нэрлэгдэж NBA-д 416 хожил, 521 ялагдал хүлээсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.