М.Түмэнбаяр Азийн наадмын түүхэнд нэрээ үлдээлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам үргэлжилж байна. Манай баг тамирчид жүдо, чөлөөт бөх, буудлага, боксын төрлөөр медаль хүртсэн. Харин таэквондогийн спортод эх орноо төлөөлөн оролцсон М.Түмэнбаяр медалийн болзол хангасан. Тэрээр эрэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж байгаа бөгөөд Палестиний М.Абуалровыг 11:4-ын харьцаатай хожиж мөнгөн медалийн төлөө эрхтэй болсон. Харин хэн ялсан нь медалийн өнгөө хувиргах тулаанд БНСУ-ын К.Таэхунтэй оноолт таарсан ч М.Түмэнбаяр ялагдлаа.

Хоёр үе тоглоход 19:4-ын харьцаатай Өмнөд Солонгосын тамирчин ялалт байгуулжээ. Монголын баг тамирчид 1974 оноос хойш Азийн наадамд оролцож, энэ хугацаанд жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс, вушу-гийн төрөлд медаль хүртэж байсан. Харин энэ удаа таэквондогийн спортоор анхны хүрэл медалийг Моломын Түмэнбаяр эх орондоо авч ирлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.