M.Тулгыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан хориод хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд нуруу нугасны суурь өвчтэй байсан гэх М.Тулгын бие муудаж, хэвтэрт орсон талаар мэдээлсэн. 

М.Тулга нь нурууны хагалгаанд орж байсан бөгөөд хоригдож байх хугацаанд нь ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн харгалзагч өшиглөснөөс болж сэдрээд байгаа юм. Батлан даалтад гаргах асуудлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд баасан гаригт хэлэлцсэн ч үргэлжүүлэн хорих шийдвэр шүүхээс гаргасан. Тиймээс өмгөөлөгч Ц.Баасандоржийн зүгээс дахин батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх "гаргахгүй" гэсэн хариу өгчээ.

Улмаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Биеийн байдал нь тааруу байна, анхаарч ажиллахыг хүсч байна”  гэсэн утга бүхий албан бичгийг УЕПГ-т хүргүүлсэн ч тусыг эс олж,  УЕПГ, шүүх аль аль асуудлыг авч хэлэлцсэнгүй, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.