
Монголчуудын байлдан дагуулал эхлэхээс өмнө Крым хэмээх энэхүү хагас арал дээр анхлан Грек, тэгээд дараа нь ромчууд эзэгнэж байв. 1242 онд татар-монголчууд Крымийг эзлэн аваад улсаа "Крымский улус" гэж нэрлэжээ. Одоогийн Крымийн татарчууд нь эртний грек, ром, хазар, татар-монгол, турк зэрэг олон үндэстнээс бүрдэлдсэн ба 70 гаруй % гаднахь төрх байдлаар туркуудтай төстэй ба 20 орчим хувь нь талын татарууд гэгдэх ногай-татарууд байна.
Ногай татарууд нь ази төрхтэй ба генетикийн хувьд С2, С3, N, O зэрэг Монголд хамгийн түгээмэл гаплогрупууд зонхилж байгаа юм. Крымийн татарууд нь 1242-1942 оны хооронд даруй 700 жил Крымийн хагас арлын хүн амын дийлэнхийг бүрдүүлж байв. 1942-1945 онуудад Сталины тушаалаар Крымийн татаруудыг Дундад ази, Сибирь зэрэг бүс нутаг руу цөлж, улмаас орос үндэстнүүдийг ихээр суурьшуулсан байдаг. Одоо Крымд байгаа 3 сая гаруй оросуудын 95% нь 1940-1987 онд шинээр суурьшсан хүмүүсийн үр удам юм.
Ингээд Крымийн татаруудыг уугуул үндэстэн гэх гол үндэслэл нь сүүлийн 700 жил суурьшиж амьдрахдаа олон хэлийн улс крымийн татар гэх нэг үндэстэн болж бүрэлдсэнд байгаа юм. Өөрөөр хэлбэл Крымийн татарчуудад грек, ром, хазар, түрэг, монгол зэрэг энэ арал дээр амьдарч ирсэн бүхий л үндэстэний эс ширхэг бүр уусан нэгдэж, бүхэл нэг үндэстэнг үүсгэсэн байна. Талын татаруудын зарим зургаас оруулав.
Жич: Крымийн татарчуудын туг нь тарак-тамга гэх тамга байдаг байна. Крымийн үе үеийн хаад өөрсдийгөө Чингисид гэдэг (Чингисийн ахмад хүү Зүчийн шууд удам гэж үздэг) ба одоо ч Крымийн хаадын удам Европт амьдарч байна. Бахчисарайн оргилуурт булаг гэх алдартай балет байдаг. Бахчисарай гэх хот нь Крымийн хаадын үе дамжин амьдарч нийслэлээ болгож ирсэн түүхэн хот юм.
Крымын Татаруудын Хуралдайд Жезар-Гирейн хэлсэн үг (Крымын хаадын удам-Чингис хааны угсаа язгуурт Гирейн хаадын удам) (Симферополь хот, 1993 он)
Эхний бөгөөд хамгийн чухал зүйл нь бидний Чингис хааны өв залгамжлал юм. Коммунист суртал ухуулга нь бидний Татаруудыг Их эцэг Их Эзэн Чингис хаанаас нь, ач хүү Бат, ууган хүү Зүчээс нь ч салгах гэж оролдсон. Мөн л энэ суртал ухуулга нь биднийг Алтан ордны үр хойчис гэдгийг нуухыг оролдсон (! ...)
Речь Джезар-Гирея (потомка династии Крымских Ханов (Гиреев-Чингизидов) на Курултае татар Крыма (г.Симферополь, 1993 г.)
Первым и наиболее важным была наша наследственная преемственность Чингизидов. Коммунистическая пропаганда пыталась отделить татар от их Великого Отче, господина Чингиз-Хана, через его внука Бату и старшего сына Джуче. Эта же пропаганда пыталась скрыть факт, что мы — сыновья Золотой Орды (!…)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
zochin
(202.21.124.1) 2014-03-24 18:31nomtoibayar xereg xiixdee xelj xaryylj baigaad gerchtei xiixnee dee. shaadag sdas we naaadaxi chini brix barand zodoon xiigeed l yawj baisan sh dee tegeed bi xelexeer bas gerchgyi gex yyy. teneg eee bichleg ni baidiin bnlee sh deee. xamgaalatiin dargad ni. tegwel yax yy chi
Хариулах