Их хаадын эрдэнийн ялгуусан титэм
Цагийг эзэлсэн их хаадын титмийг дэлхийн дахин гүнээ хүндэтгэн нандигнан хадгалдаг. Улс үндэстэн бүхний эрх чөлөө, тусгаар тогтнол, түүхэн орон зайн билэгдэл, хойчийн баримт болдог учраас тэр. Харин тэр их билэгдэл, хүндлэлийг тэргүүндээ асааж байсан их хаад хөөрхий тэрүүхэндээ "хөөрхөн ядарч хоцордог" байсан байх магадлалтай. Учир нь наад захын жижгэвтэр хэмжээний титэм нэг килограммаас доош жин татдаггүй. Асар том хэмжээний эрдэнийн чулуун чимэг зүүлт, лан лангаар хэмжигдэх алт мөнгө оруулж урласан их хаадын титмийг өнөөгийн хүмүүс толгой дээрээ тавьж үзээд арав хорьхон минут тэсэж сууж чадахгүйгээ ойлгоно. Их хаадын заримд нь хүнддэж, нөгөө үлдсэн хэсэгт нь аугаа их хүч чадал, эрх мэдлийг мэдрүүлсэн тэдгээр ялгуусан их титмүүдийн ур хийц, алт эрдэнийн орц ямархан байсныг сонирхоё.
-
Данийн хаан Кристиан IV-ийн титэм, 1595
-
Данийн хаан Кристиан V-ын титэм, 1670
-
Польшийн хаан Хүчит Августын титэм, 1697
-
Румыний ган титэм, 1881, Османы эзэрхийлэлээс чөлөөлөгдөхийн төлөө Румынчууд Туркуудтэй тулалдаж байх үед олзолж авсан их бууг хайлуулж титэм цутган Румыний хаан Карол I-д өргөн барьж байжээ.
-
Их Британийн Гэгээн Эдуард титэм. 1661 онд Карл II хааныг ширээнд залахад өргөж байжээ. Уг титмийг XI зуунд хаант төр барьж байсан Номлогч Эдуардын толгойн навчин титмийн алтаар урласан гэж үздэг байна.
-
Хатан хаан Викторийн хүсэлтээр 1870 онд бүтээсэн бяцхан титэм.
-
Георг V хааны хатан Марийн титэм, 1911
-
Данийн Софии Магдалены титэм, 1731
-
Ираны шахиншах Пехлевийн навчин титэм, 1925
-
Норвегийн титэм залгамжилсан ханхүүгийн титэм, 1846
-
Лангобардын хаант улсын титэм. Домог ёсоор Авралт эзнийг цовдлон хадсан загалмайнаас сугалж авсан хадаасыг пап ламтан Аугаа Григорий Лангобардын гүнж Теоделиндад бэлэглэсэн байна. Гүнжтэн тэр даруй уг хадаас шигтгэсэн титэм бүтээж эр нөхөр Агилульфад өргөн барих тушаал өгч байжээ (593). 1805 онд Италийн хаант улсыг дахин сэргээсний дараа Наполеон уг титмийг тэргүүндээ асааж байжээ.
-
Карл VII хааны титэм, Ромын эзэнт гүрний Гэгээн император (Аугсбург, Франкфуртын), 1742
-
Ромын Гэгээн эзэнт гүрний императоруудын титэм, 11-р зуун. 1806 онд эзэнт гүрэн задран унах хүртэл уг титмийг үе дамжуулан уламжилж иржээ.
-
Георга V хааных буюу Энэтхэгийн императорын титэм, 1911
-
Австрийн эзэнт гүрний титэм, 16-р зуун
-
Унгарын хаан гэгээн Иштваны титэм, 11-р зуун
-
Солонгосын Силла улсын титэм, Тавдугаар зуун
-
Унгарын хатан хаан Боснийн Елизаветын титэм, 14-р зуун
-
Пруссын хаан Вильгельм II-ын титэм, 1888
-
Мадагаскарыг захирч байсан сүүлчийн хаант улс Имерины хаан Ранавалун III-ын титэм, 19-р зуун
-
Ричард II хааны хатан Богемийн Анна хатантаны титэм, 14-р зуун
-
-
Бургундын герцог Эрэлхэг Карлын хатан Йоркийн Маргарита гүнжийн титэм, 15-р зуун
-
Людовик XV хааны титэм, 1722, Хуучин дэшглэмийн үеээс хадгалагдаж хоцорсон Францын цорын ганц титэм. Бусад олон титмийг хэрцгий хувьсгалчид устгаж үгүй хийжээ.
-
КГенрих II хааны хатан, Люксембургийн хатантан Кунигундын титэм, 11-р зуун
-
Наполеон III-ийн хатан Евгени гүнжийн титэм, 1855
-
Польшийн хаадын хаан Эрэлхэг Болеславын титэм. Польшийн хатан хаан Лотарингийн Рыкса хатан хаан 1036 онд Германд авч очсон уг титмийг 1320 онд Польшийн хаан эргүүлэн авч байжээ.
-
Баварийн хаан Максимилиан I-ийн титэм, 1807
-
Бадений аугаа герцогуудын титэм, 19-р зуун
-
Сэтгүүлч Л.Отгонбат
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.