БНХАУ “Adinovirus CoV” вакциныг оюуны өмчөөр бүртгэжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 17-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д “Adinovirus CoV” гэсэн шинэ вакциныг Улсын Оюуны өмчийн газарт бүртгэн авчээ. Уг вакциныг Хятадын Армийн харъяанд ажилладаг “CanSino-Biologics” компанид бүтээсэн бөгөөд вакциныг тариулснаар хүний биед гаднаас нэвтрэн орж ирэх коронавирусыг ялган таньж, зайлуулах боломж олгоно хэмээн мэдээнд дурьдагдсан байна.

Хятадын Армийн лабораторид бүтээж байгаа энэхүү вакциныг эхний ээлжинд Хятадын Армийн албан хаагчдад зориулан нийлүүлэх аж.  Ийнхүү Хятад улс COVID-19-ийн вакциныг бүтээснээ зарлаж буй хоёрдахь улс болж байгаа бололтой. 
Дашрамд дурьдахад, уг вакцины туршилтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эцэслэн гаргаагүй байгаа болно.

Эх сурвалж: China daily news

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.