
Долоогоно голын хөндий, хусан төгөл, жалгын гүехэн ам, сийрэгхэн ойн захад ургадаг. Яс мэт хатуу модлогтой,бат бөх улаан хүрэн найлзууртай, 2.5-4см урт, 3 мм бүдүүн шулуун өргөстэй, навчны хоёр тал нь үрчлээтэй дээд тал хар ногоон, доод тал нь цайвар ногоон, сийрэг үслэг, навчны хэлбэр дүгирэгдүү ромбо маягтай үзүүр нь шовх, цэцэг нь жижигхэн цагаан өнгөтэйбагцалж ургадаг, эвгүй үнэртэй 5-6 сард цэцэглэж, 8.9 сард жимсэлдэг.
Жимс нь гялалзсан, бөөрөнхий 2 см хүртэл диамертэй, час улаан эсвэл хүрэндүү шар өнгөтэй. Жимсний зөөлөн эд нь гурилархуу, 2-5 ястай, исгэлэндүү амтлаг амттай.
Долоогоны мод нь 40 жил ургах, амьдрах чадвартай, өтгөн шигүү мөчиртэй, өндөр гуалиголон улаан шаргал жимстэй мод нь ихэмсэг баян ноён дүртэй учир “ноён мод” гэж нэрлэжээ.
Долоогоны жимсийг боловсорч байх үед нь 9,10 сард түүнэ. Түүснээ сайн ялгаад /дутууболцтой, үрчийсэн, хорхойд идэгдсэнээс/ нимгэн үеэр дэлгэж маш дулаан, салхины солилцоо сайтай байранд буюу пийшин, цахилгаан зуух зэрэгт 50-60 градусын дулаанд байлгаж хатаана.
Долоогоны био идэвхт бодис: Жимсэнд чихэрлэг 10%, цардуул, органик хүчлүүд : алимны, нимбэгний, дарсны, кофены, дал модных байдаг. Амин дэм С 30мг% хүртэл, каротин 0.5 мг%, пектинт болон бусад хэрэгцээт бодис, өтгөн тос зэрэг агуулагдана. Үрэнд нь өтгөн тос 30% орчим байдаг. Цэцгэнд нь органик хүчлүүд, эфирийн тос, навчинд нь органик хүчлүүд : дарсны, нимбэгний, амин дэм С-ийнх 230 мг% хүртэл, каротин, эдээлгэ, гашуунлаг бодисууд тус тус байдаг.
Жимсэнд нь зүрх судасны болон төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтөнд хүчтэй нөлөөлж эдгээх чадварт бодисууд агуулагддаг. Жимсийг нэг аягаас илүү идвэл зүрх орчим хүндэрч, толгой өвдөж эхэлдэг.
Долоогоноор зүрх тархины судсан дахь цусны эргэлтийг сайжруулж эрчимжүүлэхийн сацуу артерийн даралтыг бууруулдаг. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулж, тайвшруулах үйлчилгээтэй.
Цэцэг ба жимсээр нь зүрх дэлсэх, зүрхний ажиллагаа гажих, хэм алдагдах, зүрхний үйл ажиллагаа сулрах, нойр хулжих, бамбай булчирхайн доголдол, судас хатуурах,эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед цочимтгой, уур уцаартай болох зэрэгт хандмал, спиртэн ханд бэлтгэн хэрэглэдэг.
Эмийн журмаар жимс, цэцэг, мөчрийг хэрэглэнэ. Зүрхний ажиллагааг зохицуулж, дэмжих зорилгоор долоогоны шүүсийг өдөрт 3 удаа хоолны өмнө 1 хоолны халбагийг ууна. Ялангуяа нас ахиж яваа хүн уухад тохиромжтой.
Долоогоноор бэлтгэсэн эм нь зөвхөн зүрх судсыг эмчлээд зогсохгүй даралт бууруулж, нойргүйдлийг арилгаж, цэвэршилтийг тэнцвэржүүлж, бөөлжих огихыг зогсоож ханиалгыг намдуулдаг байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ГАНЦООЖ
(202.126.88.172) 2023-05-26 17:00Сайн байна уу Долоогоно яаж шилжүүлж суулгах вэ зөвлөгөө авье
Хариулах