Хар салхины улмаас Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг хойшлогдлоо

Twitter Print
2019 оны 10-р сар 12-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Японы иргэний агаарын тээврийн компаниуд Номхон далайд үүссэн “Хагибис” далайн хар шуурганы улмаас бямба гарагт хийх байсан дотоодын бүх нислэгээ цуцалжээ. Улмаар өнөөдөр Улаанбаатар Токио чиглэлийн ОМ501/2 нислэгийг хойшлуулж,  13-ны өдөр болгосон байна. 

Нислэгийн дугаар ОМ501А, ОМ502А

  • Улаанбаатар-Токио 07:35-13:30

  • Токио-Улаанбаатар 14:30-19:05

Япон улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр оройноос эхлэн маргааш өглөө хүртэл "Хагибис" хэмээх хар салхи Япон улсын Тоокай болон Канто бүсээр дайран өнгөрнө. "Хагибис" нь хар салхи нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи юм байна. Хүчтэй салхи салхилж, хур тунадас орох магадлалтай тул гамшигт өртөж болзошгүй бүсүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч хязгаарлаж, албан газрууд ажилтнууддаа түр хугацаагаар амралт өгчээ. 

Мөн гамшгаас урьдчилан сэргийлж, япончууд хүнсээ базааснаар дэлгүүрийн лангуунууд хоосорсон талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.