
Илья Репиний "Ижил мөрний барлагууд" зургийг ядаж нэг удаа харсан, ихэнх хүн мэддэг байх.
Хаант Орост хөлөг онгоцыг голын урсгал руу зөөх хүнд хүчир ажил хийдэг хүмүүсийг барлаг гэж нэрлэдэг байв. Энэхүү ажил Рыбинск, Саратов, Нижний Новгород болон голын эрэг дагуу байрладаг бусад хот, тосгонд өргөн тархсан байсан.
Ихэнхдээ хавар, намрын улиралд ажилчдыг ажилд авдаг бөгөөд хүйтэн, ширүүн салхи хөлөг онгоцны хөдөлгөөнд саад учруулж, хөдлөхөд илүү хэцүү болгодог байжээ.
Харин энэхүү ажлыг хийх нь олон хүний орлогын цорын ганц эх үүсвэр байсан учраас хүмүүс сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хүнд хүчир ажлыг нугалдаг байсан.
Эрэгтэйчүүдийг төдийгүй эмэгтэйчүүдийг усан онгоц татах ажилд авдаг байсан нь гэр бүлээ тэжээх гол хэрэгцээ байснаас үүддэг.
Эмэгтэйчүүдийн хувьд шаардлага нь хатуу байсан ч эрчүүдтэй хамт нэгэн бригад болж ажиллах нь арай дөхөмтэй байх бөгөөд улирлын турш олсон мөнгө нь гэр бүлээ зургаан сар тэжээх боломжтой байсан. Артель бүрийг хамгийн туршлагатай хүн удирдаж, хөдөлгөөний хэмнэлийг зохицуулдаг байв.
Уурын технологийг зохион бүтээснээр эдгээр ажилчдын үнэлгээ багасч, зарим газар алга болж, 20-р зууны эхээр Төмөр замын Ардын комиссариатын шийдвэрээр бүрэн хоригложээ.
Энэхүү гашуун бүтээл Оросын дүрслэх урлагт мэдэгдэхүйц ул мөр үлдээжээ.
Барлагуудыг зурсан анхны зураач Репин огтхон ч биш, Василий Верещагин 1864 онд буюу 7 жилийн өмнө зурсан.
Гэхдээ Илья Репиний ачаар энэхүү ажил маш их алдартай болсон нь үнэн. Тэвчихийн аргагүй, энгийн хүний санаанд багтамгүй энэ хүнд хэцүү ажил хийгчдийг хамгийн алдартай зурагнуудынхаа нэг дээр буулгажээ.
Зохиолч ийм ажил хийгсэд дээр олон удаа ирж, ажилчдын нүүрийг удаан хугацаанд ажиглаж, ирээдүйн зургийн тоймыг бэлдэж байсаар 1873 онд зурж дуусгажээ.
Түүхийн чемодан
https://pulse.mail.ru/source/72992746100…
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.