
Эрүүл хооллолт: Жимс идэх үү эсвэл жимсний шүүс уух уу?
Хоолны дэглэмээсээ элсэн чихрийг хасаж байгаа бол жимс идэхээ болих ёстой юу?
Зарим хүмүүс элсэн чихэр идэхээ болихын зэрэгцээ юмыг яаж мэдэх вэ хэмээн бодож жимсийг мөн хооллолтоосоо хасдаг. Гэхдээ ийм эрс шийдвэр гаргахыг зөвлөхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ өдөр тутмын цэсэд жимс жимсгэнийг идэхийг санал болгоно. Учир нь жимс зөвхөн чихэрлэг бус исгэлэн-чихэрлэг бас зүгээр л исгэлэн төрлийнх байдаг тул инсулинд тэсвэртэй, чихрийн шижин өвчтэй хүмүүс хүртэл өөрт тохирсон сортын жимсээ идэж болно.
Жимс, жимсгэнэ нь хоолны дэглэмд заавал байх хэрэгтэй.
Жимсэнд глюкоз, фруктоз, сахароз зэргээс гадна ус, амин дэм, микро ба макро элементүүд, жимсний хүчил, эслэг гэх мэт бусад бодисууд агуулагддаг. Үүнээс гадна чихэрлэг амт нь хүнд зайлшгүй шаардлагатай. Юуны түрүүнд мэдээж хэрэг таатай. Хоёрдугаарт чихэрлэг амт нь тайвшруулж, мэдрэл ба дотоод шүүрлийн булчирхайн тэнцвэрийг дэмждэг. Мэдээж эдгээр зүйлс нь элсэн чихэрт хамрахгүй.
Жимсийг хэрхэн зөв идэх вэ?
Жимс нь сахар ихтэй учраас оройн цагаар, тэр тусмаа хязгааргүй идэж болохгүй. Хэмжээгээ анхаарч хэд, хэдэн энгийн дүрмийг мөрдсөнөөр жимс нь таны эрүүл мэндэд тус болно.
Хэтрүүлж идэх хэрэггүй. Эрүүл хүн өдөрт 300-400 грамм жимс идэхэд тохиромжтой. Гэхдээ мэдээж хэрэг тухайн жимсний төрөл ба хэмжээнээс бүх зүйл шалтгаална. Жишээ нь, өдөрт гурван авокадо эсвэл дөрвөн гадил идэж болохгүй. Авокадо бол бүр тусдаа хэлэлцэх сэдэв.
Цагаа хар.
Жимсийг 17:00 цагаас өмнө идэх нь зүйтэй. Гэвч тавагтай жимс нь амттан бус хоолны дуршил хөдөлгөх зууш болох ёстой юм. Тиймээс үндсэн хоолноос 30 минутын өмнө эсвэл тусад нь зууш болгон идээрэй.
Үүнд гэхдээ авокадо хамаарахгүй. Хэрэв ямар нэг хориглох заалт (ханиад, хаван гэх зэрэг) байхгүй бол авокадог оройн хоолныхоо цэсэд оруулж болно.
Ухаалгаар хослуул.
Жимсийг үр тариатай (жимсгэнийг кашатай хольж болно) амьтны гаралтай уурагтай (махан хоолонд жимсгэнийн сүмс хийх нь тийм ч сайхан санаа биш) хослуулахаас татгалзаарай.
Г.Мөнх-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.