
Өнгөрсөн даваа гарагийн өглөө Пермскийн Үндэсний Судалгаа шинжилгээний их сургуулийн корпуст буутай этгээд гал нээсний улмаас 6 хүн амь үрэгдэж, 24 хүн шархджээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нар халдлага үйлдэж байсан этгээдийг буудаж, халдлагыг зогсоож чадсан байна.
Халдлагыг 18 настай Тимур Бекмансуров үйлдсэн нь тогтоогдсон ба тэрээр уг халдлагадаа маш нарийн бэлдэж, халдлага үйлдэх болсон шалтгаанаа нийгмийн сүлжээн дээх өөрийн хуудсан дээрээ тодорхой тайлбарласан байжээ.
Тимур Бекмансуров үйлдсэн бөгөөд сургуульд орохоосоо өмнө хоёр хүнийг буудаж, шархдуулсан. Нэг шархтныг оюутнууд сургуульд оруулж чадсан ч Тимур дөхөж ирсэн тул хүмүүс таран зугтаж, харин тэр хэвтэж байгаа хүнийг нэмж, буудан хөнөөгөөд цааш явж байгаа нь харагдана.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.