Үнэгүй талхны түүх

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Хүмүүст хандах эелдэг хандлагыг огт үнэлдэггүй, уур хилэн, зүй бус хандлага төрүүлдэг ийм нөхцөл байдалтай хүмүүс олон удаа тулгарч байсан байх. Гэвч муугаас сайн нь олон байдаг нь хүний ертөнцийн сүүдэр үгүй тал юм. Оросын Владимир мужын бизнес эрхлэгч байсан Мамуд Шавершяны түүх нь хүмүүсийн сайн үйлсэд хандах хандлагыг төгс харуулдаг.

Мамуд хорь гаруй жилийн өмнө Арменаас Орос руу нүүн ирсэн хүн байв. Инженер мэргэжилтэй тэрээр өвөөгийнхээ захиасыг биелүүлэхийн тулд бизнес эрхэлжээ.

Москва, Струнино дахь талх нарийн боов, талхны дэлгүүрийн эзэн болсон түүх

Лангуунаас эмээ нар хар талхыг хагаслаж авах гэж мөнгөө тоолж байгааг, мөн хараагүй дүр эсгэхэд жижиг сажиг зүйл хулгайлах нөхцөл байдал бүрийг ажиглаж байсан Мамуд, сайн үйлс хийж ядуу хүмүүст туслахаар шийджээ. Сар бүрийн сүүлчээр тэрээр талх үнэгүй тараах ажлыг зохион байгуулав. Тэтгэвэр авагчдад туслахын зорилгоо болгоогүй ч Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, олон хүүхэдтэй гэр бүл, түүнчлэн цэцэрлэг, сургуульд баярын үеэр би жигнэмэг үнэгүй тараасанаар эхлэлээ тавив.

Хүмүүс түүнийг өөрийн хүсэл зорилгоор, бүрэн сайн дураараа хийсэн гэдэгт итгэдэггүй байв. Хотын захиргаа, дүүргийн удирдлага, эсвэл Ерөнхийлөгч өөрөө ийм тушаал өгсөн гэж тус тус таамаглаж байсан. Мамуд бага зэргийн талхаар ашиг хонжооны бизнес хийж магадгүй хуурамч хүн гэж байнга дургүйцдэг бас бусдад муулдаг хүмүүс байсан ...

Буян хийдэг хүн зөвхөн талархал хүлээж авдаггүй аж.

Харин ч эсрэгээрээ түүний талаар байнга гомдоллож, прокурорын газар, ерөнхийлөгчийн засаг захиргаа, эрүүл ахуй, эпидемиологийн станцад бичнэ гэж заналхийлсэн хүн сүрэг байсаар байв.

Струнино дахь дэлгүүрийн эзэн Ануш Гузалян Мамуд Максимович эдгээр уурлаж хашгирсан хүмүүсийг тэр бүр сонсдоггүй ч сэтгэлээсээ гомдож уйлж байсан үе байсан хэмээн дурссан байна.

"Тэднийг уурлуулсан бол өршөөг. Би үүнийг талархлын төлөө хийгээгүй" гэж Мамуд хэлжээ.

Сар бүрийн 30-нд Мамуд, хүн бүрт хүрэлцэхүйц талон тараахаа мэдэгдэж, шаардлагатай хэмжээгээр нь хэвлэж байсан ч хүмүүс шөнөжингөө талон авахаар оочерлож байв. Зарим нь үнэгүй талх авахаар очерт зогсож байхдаа өөрийгөө доромжлуулж байна хэмээж дэлгүүрийн захиргааг харааж зүхэж байв. Эмээ нар илүү нэгийг зүйл авахын тулд дахин купон авахаар зогсож, мөн хүүхдүүд, ач зээ нараа дагуулсаар урт дугаарт зогссоор байдаг байлаа

Мамудын найз нөхөд, хамаатан садан нь түүнийг Аугаа эх орны дайны ахмад дайчин өвөөгийнхөө дурсгалд зориулж ийм зүйл хийдгийг мэддэг ч бусдад ойлгуулахыг хүсдэггүй байжээ.

Мамудын өвөө маш сайхан сэтгэлтэй хүн байсан бөгөөд бүх дайныг туулж, нэгдлийн аж ахуйн дарга болж, хүмүүст ямагт туслахын төлөө явж байдаг өвгөн байсан бөгөөд ач хүүгээ: “Битгий ганцаараа ид, битгий дуустал уугаарай, хоолгүй хонож байгаа дорой хүмүүст туслаарай. Туслахын тулд өдөр бүү амьдар. Жилд 365 сайн үйлс чи хийх болно ”...хэмээн ямагт захьдаг байв.

Өдөр бүр тэр Орос, Татар, Украинчуудад бүгдэд нь үнэгүй талх тараан өгдөг байв. Сэтгүүлчид түүнийг ямар ч үнэ авалгүй талхаа тараахаар явж байгааг харж байдаг учраас талхыг ашиг хонжоо олохоор тарааж байна гэсэн цуу ярианд итгэдэггүйгээ бичсэн байна.

Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа “Миний өвөө ямар хүн байсныг чи төсөөлж чадахгүй шүү дээ! Тэрээр бүх дайнд оролцож, Ялалтаас хэдхэн сарын өмнө хөлгүй болсон нэгэн ч гэртээ зуухны өмнө сууж үлдсэн насаа өнгөрөөгөөгүй. Хамтралын дарга болж, бусдын тусламжаас татгалзсан л хүн байсан. Өвөө маань хоол тэжээлийн дутагдалтай, ядарсан хүүхэд хүмүүст тусалсанаа мөн сайн зүйлээ өөртөө хадгалж яв! гэж хэлсэн.

Мөн би орос хүн биш, Гэхдээ нэрэнд маань Максимович гэж яагаад орсон бэ гэж асуувал Максим өвөөгийн штабын дарга байсан, тэд Курскт хамт дайтаж байсан. Тэд биесээ ийнхүү дотноор хүндлэж явсан учир миний нэрэнд хүндлэл нь шингэсэн" гэжээ.

Мамуд Шавершян 2019 оны 7-р сард таалал төгссөн юм. Тэр сайн сайхан зүйл хийснийхээ төлөө талархлыг хэзээ ч нэхэж байгаагүй. Түүнд тайван амьдар, өөрийн амьдралаараа амьдар, үлдсэнийг нь үл тоомсорлоорой гэж байнга хэлдэг өвөө байв. “Би гурван хүүхэд, арван ач зээтэй. Хэрэв би хэн нэгний уй гашууны хажуугаар хайхрамжгүй өнгөрөх юм бол би тэдэндээ ямар үлгэр жишээ үзүүлэх билээ" гэж Мамуд хэлж байсан.

Гэрэлт нэгэн од бөхсөн ч түүнийг мартаагүй маш олон хүмүүс бий.

Эх сурвалж: Мэдлэгийн цайз сайт

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.