Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэж түүхэнд үлдсэн харь үндэстэн 10 хүн

Twitter Print
2022 оны 09-р сар 25-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэж түүхэнд үлдсэн харь үндэстэн 10 хүн:

1. Сталин - ЗХУ-ын удирдагч, гүрж үндэстэн. Тэр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө хамгийн том үүргийг гүйцэтгэж Монгол улсын өмнө үнэлж баршгүй том гавьяа байгуулсан.

Мэдээж өөрийн улсын эрх ашгийн төлөө үүнийг хийсэн ч энэ нь Монгол улсад зүйрлэшгүй том тус болсон. Ер нь Сталинаас өөр хүн байсан бол Монголын тусгаар тогтнох үйл хэрэг бүтэх эсэх нь нэн эргэлзээтэй юм.

2. Жуков - ЗХУ-н цэргийн жанжин, орос үндэстэн. Халх голын дайны ялалт болон Эх орны дайны ялалтын жанжин. Уг хоёр ялалт бол орчин үеийн Монгол улсыг бий болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд гол ач холбогдолтой юм. Тэр цэргийн хүн үүргээ биелүүлсэн ч түүний жанжны чадвар, ялалт Монгол улсад зүйрлэшгүй том тус болсон.

жуков-н зурган илэрц

3. Рузвельт - АНУ-н ерөнхийлөгч, америк хүн. Тэрээр Сталинтай хэл амаа ололцож чаддаг байсан бөгөөд 2-р дайны эгзэгтэй үед Орост их тусыг хүргэсэн ба энэ нь уг дайнд ялалтанд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн. Энэ ялалт Монголын хувьд асар том ач холбогдолтой байсан. Мөн тэр Ялтын хэлэлцээрт Сталины болзлыг хүлээн авч Хятадын холбоотны хувьд хятадын талыг шахах үүрэг авсан.

рузвельт-н зурган илэрц

4. Ленин - ЗХУ удирдагч , орос үндэстэн. Тэр Орост гарсан Октябрийн хувьсгалын удирдагч, энэ хувьсгал Орос орныг балласан байж болно, харин Монголд бол сайн муу олон талаар нөлөөлсөн ч сайн тал нь илүү гэдгийг 1921 онд ямар улс байснаа одоо ямар улс болсоноос харагдана. Хэрэв Орост хувьсгал гараагүй бол Монголын түүх яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй.

5. Рашид ад дин - Ил хаант улсын төрийн сайд, еврей гаралтай перс үндэстэн. Түүний бичсэн “Судрын чуулган“ бүтээл бол Монголын түүхийн гайхамшигт нэгэн үнэт өв болсон ба ач холбогдолын талаар МНТ-ны дараа орох түүхэн эх сурвалж гэж үздэг.

6. Елюй Чуцай - их Монгол улсын төрйин зүтгэлтэн кидан үндэстэн. Чингис хаан дараа нь Өгэдэй хааны үед монгол төрийн их сайдын албанд зүтгэж, төр засгийг бататган бэхжүүлэх, засаглах үйлсэд чухал гүйцэтгэсэн гэж үздэг.

7. Тата-тунга - Их Монгол улсын бичгийн түшмэл уйгар үндэстэн. Тэр анх Чингис хаанд төрийн тамга болон зоос мөнгөн тэмдэгтийн ач холбогдолыг тайлбарлан ойлгуулсан. Мөн уйгаржин монгол бичгийг анх монголчуудад зааж Монгол Улсыг төрийн бичигтэй үсэгтэй болгоход чухал хувь нэмэр оруулсан.

8. Брежнев - ЗХУ-н удирдагч, украйн үндэстэн түүний үеийг ЗХУ-н зогсонги үе гэдэг. Гэхдээ тэр Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаныг үнэлэхгүй байх аргагүй, гол нь Монголын хөгжлийг социалист системийн давуу тал болгож дэлхий нийтэд харуулах үлгэр болгохыг зорьж байсан нь манайд ашигтай туссан. Тэр үед ази-африкийн хөгжиж буй оронд Монголын туршлага гэгдэж байсан. Мөн Хятадтай муу байх үедээ ЗХУ Монгол улсын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд тусалсан нь бас ашигтай байдлаар бидэнд үлдсэн.

брежнев-н зурган илэрц

9. Марко Поло - Венецийн худалдаачин итал үндэстэн. Их Юань улсын их хаан Хубилайн дэргэд 17 жил алба хааж сүүлд энэ тухайгаа Орчлонгийн элдэв сонин гэсэн ном гаргасан нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж үлдсэн.

10. Барон Унгерн - хаант Оросын цэргийн генерал, герман гаралт орос. 1920 оны 10 сарын 1-нд “Азийн морин дивиз” хэмээх 800-аад цэргийг авч Монголын хязгаарт нэвтэрч Хүрээнээс хятад цэргийг хөөсөн. Хятад цэргийн хүчийг задалж, Монголын автономит засаг сэргэн тогтоход Унгерн чухал үүрэг гүйцэтгэсэн ч цаашдын зорилго, үйл ажиллагаа нь Монгол орны байдлыг хүндрүүлж, үндэсний эв нэгдлийг бусниулах аюултай байдалд оруулсан хүн. 

Тэр Монголын төлөө огт яваагүй, зөвхөн өөрийн үйл хэргийнхээ төлөө монголыг ашиглахаар орж ирсэн ба түүхэн тохиолдлын байдлаар түүний Монголд орж ирсэн нь 1921 оны хувьсгалын үйл хэргийг хурдасгаж өгсөн. Түүнийг хэт магтаж өргөж ярих нь байгаа ч энэ нь маш буруу үйлдэл, тиймээс түүнийг хамгийн сүүлд оруулсан. 

Ө.Өлзийсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.126.89.230) 2020-02-16 13:32
      • 0
      • 0

      сталинд хөшөө босгох хэрэгтэй. хятадын талыг баримтлагчид бариулахгүй гэж их үзнэдээ

      Хариулах