Д.Ховард дахин нэг улирал аваргын төлөө тоглоно

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн 2014-2015 оны улирал удахгүй эхэлнэ. Шинэ улиралд багууд хангалттай бэлтгэж зарим нь шилдэг тоглогчдоор хүчээ зутаатгаад байгаа. Тухайлбал “Клевлэнд Кавалейрс” Л.Жеймсыг “Майами Хит”-ээс, К.Лавыг “Миннесота”-гаас авч 2009, 2011 оны драфтын тэргүүн тоглогчидтай хамт аваргын төлөө тулалдахад бэлэн болжээ. Харин 2004 оны драфтын тэргүүн тоглогч Д.Ховард улирлын өмнө сэтгүүлч нарт аварга болох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр “Би арван жил NBA-д тоглож байна. Олимпийн аварга болсон ч Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга болно гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан зүйл. Иймд ирэх улирлын аваргы төлөө тоглохын тулд бүх хүчээ дайчилна” гэсэн юм.

Энэ цаг үеийн нэг номерын төвийн тоглогч Д.Ховард 2004 оны драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор “Орлэндо Мэжик” багт ирж байлаа. “Шидтэнгүүд”-тэй хамт 2009 оны финалд шалгарсан ч алдарт К.Брайант тэргүүтэй “Лос Анжелес Лэйкерс” түүний мөрөөдлийг үгүй хийсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.