
1. Хүлээцтэй байх.
/Ямар ч шүүмжгүйгээр найз залуу/бүсгүйнхээ үзэл бодол, гомдлыг сонс, чин сэтгэлээсээ сонс./
2. Бие биенийхээ үнэт зүйлсийг нь хүндэтгэх.
/ Дуртай ажил мэргэжил, хобби, гэр бүлийг нь /
3. Асуудал, маргаан үүссэн л бол тайван ярилцаж, үүссэн даруйд нь шийд.
4. Өөртөө цаг гарга.
/Үл ялиг хамаарал байх нь сайн ч, нэг нэгнээсээ бүрэн хамааралтай байх нь гомдол, дургүйцэл, аз жаргалгүй байдлыг авчирдаг/
5. Өөрийгөө хүндлэх хүндлэл, өөрийн итгэлээ хадгалж үлд.
6. Бүх харилцаа өөрийн гэсэн уналт, сэргэлтийн үетэй гэдгийн мартаж болохгүй.
/Байнга өндөр оргилд байна гэж байхгүй. Хэцүү үеийг хамтдаа даван туулах нь харилцааг улам бат болгодог./
7. Маргалдсан ч эргээд эвлэрэх зайг үлдээ.
8. Яарах хэрэггүй.
/Хүүхэдтэй болох гэж, салах гэж битгий яар/
Эх сурвалж: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.