
БАГШ НАРТ ЗАХИЖ ХЭЛЭХ ҮГ:
1. Хүүхдийг хичээл дээр "дарах" гэж БҮҮ оролдож байгаарай. Илүү мэдлэгтэй, илүү ухаантай гэдгээ түүнд битгий батлаж бай. Хаяа ч болов будилж эсвэл ямар нэгэн юм мартаж байгаарай. Хүүхдэд өөрийг тань засаж залруулж, таныг “ялах” боломж олгож бай. Ялалт байгуулж сурах нь хүүхдийн хувьд маш чухал.
2. Хүүхдийг үгээрээ, үйлдлээрээ эсвэл дохио зангаагаараа БИТГИЙ доош нь хийж байгаарай.
3. Хүүхдийн өнгөрснийг байн байн сөхөн ярьж, түүнийг БИТГИЙ зэмлэж байгаарай.
4. Хүүхдийг аав ээжид нь БИТГИЙ ховлож байгаарай. Түүнийг хамгаалж яв. Учир нь хүн бүр хамгаалуулахыг хүсдэг. Хэлэх үгээ сайтар цэгнэж байгаарай. Хүүхдэд, ирээдүйд ямар хүн болж болохыг төсөөлж харахад нь тусалж байгаарай. Түүнд та, ямар байсныг нь бус ямар байж болохыг нь сануулж байх учиртай.
5. Хүүхдийг БИТГИЙ ичээж байгаарай. Болгоомжгүй хэлсэн ганц л үгээр хүнийг үгүй хийж болно. Хүүхэд ямар ч хэрэг тарьсан асуудлыг аль болох дарж байгаарай, юу ч болоогүй мэт.
6. Хүүхдээс БИТГИЙ урваж байгаарай.
7. Хүүхдэд БИТГИЙ уурлаж байгаарай. Уур хэлэн хүний амьдралыг сүйрүүлэх нь бий.
8. Хүүхдэд үл итгэсэн байдал БИТГИЙ гаргаж байгаарай. Тэр хичээл дээр хуулдаг бол хуулж л байг. Түүнд хэнээс ч хуулах шаардлагагүй болтол нь зааж сурга.
9. Хүүхдийг БИТГИЙ муугаар бодож, мөн БИТГИЙ хөөрхийлж байгаарай. Угаасаа сурлаг сайтай хүүхдүүдээр бус тааруухан байж байгаад сайн болсон хүүхдүүдээр бахархаж байгаарай.
10. Хүүхдийн хүмүүжилд тус дөхөм болохгүй юуг ч БИТГИЙ хийж байгаарай. Багштайгаа өнгөрүүлсэн хором бүр өөрт нь нэмэр болж буйг хүүхэд мэдэрдэг байх нь чухал. Өөрийгөө бусдад хэрэгтэй, аливаад нөлөөлж чадна гэдгээ ч тэр мэдэрдэг байх ёстой. Тэгж байж л хүүхэд биеэ дааж, хариуцлагатай байж сурна.
Шалва Амонашвили,
Орос болон Гүржийн нэрт сурган хүмүүжүүлэгч, Академич
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.