Илгэн гутлыг хэрхэн цэвэрлэх вэ?

Twitter Print
2021 оны 09-р сар 21-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Намрын сэрүүн улирал ирж шүүгээндээ хадгалсан илгэн гутлаа өмсөх цаг айсуй. Илгэн гутал нь өмсөхөд чамин боловч гутлынхаа өнгийг алдуулалгүй, эдэлгээ удаантай хэрэглэхийн тулд багагүй арчилгаа шаарддаг.

Бидний бэлтгэсэн бяцхан зөвлөгөө хайртай илгэн гутлаа сэтгэл хангалуун өмсөхөд нь тусална гэж найдаж байна.

1.Илгэн гутлын арчилгаанд зайлшгүй байх зүйл бол зориулалтын сойз юм. Эхний алхам бол зориулалтын сойзоороо гутлынхаа шороо, тоос болох бусад бохирдлыг нь урдаас хойшоо гэсэн чиглэлээр үрж цэвэрлэх юм. Арчихдаа зөвхөн нэг зүг рүү сойздохыг анхаараарай.

2.Хэрвээ гуталд гүн толбо тогтсон бол гутлын зориулалтын хөөс эсвэл шингэн цэвэрлэгчийг чийгтэй даавуунд түрхээд гутлынхаа толботой хэсгийг дугуй хэлбэртэй хөдөлгөөнөөр үрж цэвэрлэнэ. Үүний дараа гутлын өнгөнд тохирсон өнгө сэргээгч шүршигчийг цацаж өгнө.

Зориулалтын шингэн цэвэрлэгчгүй тохиолдолд баллуур ашиглан цэвэрлэхийг зөвлөж байна. Бүх толбыг бүдгэртэл баллуурдсаны дараа сойзоор үсийг нь сэргээж, өнгө сэргээгч шүршигчийг цацна. Шүршигчийг 20-25 см зайтай шүршиж, 15 минут хатаана.

Хамгаалагч шүршигч нь элгэн гутлын өнгийг хамгаалах, зөөлөн байдлыг хадгалах зэрэг чухал үүрэгтэй тул тогтмол хэрэглэгдэх бүтээгдэхүүн гэж хэлж болно.

3.Мөн элгэн гутлыг ямар ч тохиолдолд нойтноор нь цэвэрлэж болохгүй. Ингэвэл бохирдлыг гуталд шингээж, гутлын өнгөн хэсэгт нөлөөлөх тул эхлээд сайтар хатаагаад дарааллын дагуу цэвэрлээрэй.

Хамгаалагч шүршигч буюу Protective Spray-г гутлаа анх өмсөхийн өмнө шүршиж өгвөл толбо үлдэхээс сэргийлдэг, мөн гутлаа бохирдсон үед цаг алдалгүй хурдан цэвэрлэх нь толбо тогтохгүй байх сайн талтай гэдгийг санаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.