Эрчүүдийн йог хийх 13 шалтгаан

Twitter Print
2020 оны 02-р сар 12-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Йог гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан юм шиг өрөөсгөл ойлголт давамгай байдаг. Гэхдээ эрчүүд иогоор хичээллэсэнээр маш олон давуу тал байдгийг та бүхэндээ сонирхуулая.

ЭРЧҮҮДИЙН ЙОГ ХИЙХ ЁСТОЙ 13 ШАЛТГААН

1. ДАРХЛААГ ДЭМЖИЖ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БОЛНО.

Йог хийснээр биеийн дархлааны тогтолцоо сайжирч, эсийн төвшинд дархлаа сайжирдаг.

2. БИЕ УЯН ХАТАН БОЛНО.

Йог хийснээр хөдөлгөөнгүй үе мөч хөдөлгөөнд орж идэвхжинэ.

3. ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭХ ҮЕД ГАРЧ БОЛОX БЭРТЛЭЭС СЭРГИЙЛНЭ.

Йог хийснээр өөрийн биеэ мэдэрч эхэлдэг ба биеэ хэт шахаж хүчлэхээс сэргийлэхээс гадна бие чанга сунгалтгүйгээс болж гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

4. АРАГ ЯСНЫ БУЛЧИНГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮР ДҮНТЭЙ.

Араг ясыг бат бэх байж, өөрийн бүхэл биеэ зөв цэгцтэй авч явах чадварыг дээшлүүлнэ. Мөр тэгшрэх, нуруу бөгтийхгүй цэх байх гэх мэт.

5. ХҮСЭЛ ТАЧААЛ, БУРУУ ЗУРШИЛ, УРУУ ТАТАЛТААС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ.

Йог нь өөрийн шунал хүслээ захирах чадвартай болгодог. Стресснээс ангижруулдаг тул чихэр, сахар, болон элдэв хурц амттай зүйл хэтрүүлэн идэхээс сэргийлж өгдөг.

man's yoga-н зурган илэрц

6. БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ.

Өдөрт 20 минут иог хийх нь адил хугацаагаар гүйх алхахаас илүүтэйгээр шийдвэр гаргах, хүнтэй харилцах, төвлөрөх, тогтоох чадвар, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна.

7. ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА.

Йогт биеэ мушгих дасгалууд цөөнгүй байдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнг дэмжиж илүү жингээс давхар сэргийлдэг.

8. СЭТГЭЛ САНААГ ТОГТВОРЖУУЛНА.

Өнөө цагийн завгүй нийгэмд олон тийш сарниж буй сэтгэл санааг цуглуулж тайвшруулдаг.

9. СТРЭССНЭЭС АНГИЖРУУЛНА.

Йог хийснээр стрэсс үүсгэдэг дааврын ялгаралыг багасгаж дагалдах эрчүүдийн өвчлөлөөс сэргийлнэ.

10. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭЭШЛҮҮЛНЭ.

Шинэ санаа, үр дүнтэй санаа сийрэг эрүүл тархинаас төрдөг.

11. БИЕИЙН БҮХ ХЭСГИЙГ ЖИГД ЧИЙРЭГЖҮҮЛНЭ.

Йогийн олон төрлийн дасгал байрлал нь биеийн бүх булчинг жигд хөгжүүлэхэд тустай. Мөн цусны эргэлт сайжруулж дотоод эрхтэнд ч сайнаар нөлөөлдөг.

12. ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААГ ДЭМЖИНЭ.

Хорт буруу зуршилгүй нөхөр нь эхнэрээсээ хүндлэлийг хүртэх ба хүүхдүүддээ сайн үлгэр дуурайлал болно.

man's yoga-н зурган илэрц

13. ЭР ХҮНИЙ ЧАДАВХ НЭМЭГДЭНЭ.

Түрүү булчирхайнд сайнаар нөлөөлдөг ба эр хүний чадамж нэмэгдэж өөртөө итгэлтэй болдог.

Эх сурвалж: Ruby Yoga Studio

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.