Ерөнхий сайд МАН-ын хуралд оролцохоор болжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдсан байна. Тус бүлгээс Ерөнхий сайдыг хуралдаандаа урьсан боловч ирсэнгүй хэмээн тайрбарлаж байгаа ч үнэндээ Н.Алтанхуяг сайдын зүгээс өнөөдрийн хуралдаанд оролцох боломжтой гэдгээ дуулгасан байна.

Тэгэхээр МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, сөрөг хүчний тавьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлт болон бусад асуудлаар хариулт өгнө.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.