
2022 оны, Европын аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 10-наас 16-нд Эстоны нийслэл Таллин хотын Tondiraba Ice Hall талбайд болж өнгөрлөө. Австри, Азербайжан, Армен, Беларусь, Бельги, Болгар, Герман, Гүрж, Дани, Израйль, Ирланд, Исланд, Испани, Итали, Их Британи, Кипр, Латви, Литва, Монако, Нидерланд, Норвеги, Орос, Польш, Серби, Словак, Словени, Турк, Украйн, Унгар, Хорват, Чех, Финлянд, Франц, Швед, Швейцарь, Эстони улсуудын нийт 166 тамирчид оролцов.
Эхний медальт байр эзэлсэн тамирчид;
Эрэгтэй ганцаарчилсан:
1.Марк Кондратюк (Орос) - алт
2.Даниел Грассл ( Итали) - мөнгө
3.Денис Васильев (Латви) - хүрэл
Эмэгтэй ганцаарчилсан:
1.Камила Валиева (Орос) - алт
2.Анна Щербакова (Орос) - мөнгө
3.Александра Трусова (Орос) - хүрэл
Спортын хос:
1.Виктория Синицина/Никита Кацалапов (Орос) - алт
2.Александра Степанова/Иван Букин (Орос) - мөнгө
3.Шарлен Гиньяр/Марко Фаббри (Итали) - хүрэл
Бүжгийн хос:
1.Анастасия Мишина/Александр Галлямов (Орос) - алт
2.Евгения Тарасова/Владимир Морозов (Орос) - мөнгө
3.Александра Бойкова/Дмитрий Козловский (Орос) - хүрэл
Европын аваргын аварга шалгаруулах тэмцээний бүх аваргын титмийг Оросын тамирчид авлаа. Эмэгтэй ганцаарчилсан гулгалтын эхний гурван байрыг Оросын алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь нар эзлэв.
Богино программын үзүүлбэрээр Камила Валиева дахин рекорд тогтоосон боловч чөлөөт үзүүлбэрийн үедээ унаж алдаа гарган бага оноо авсан ч нийт дүнгээрээ аваргын титмийн эзэн боллоо.
Харин Бельгийн тамирчин Лоена Хендриккс богино үзүүлбэрт 2-р байр эзлэн жижиг мөнгөн медаль авсан ч чөлөөт үзүүлбэрээрээ Оросын тамирчдын урд гарч чадалгүй 4-р байр эзлэсэн нь нилээд шуугиан тарив бололтой. Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү Оросын тамирчид илт давамгайлав.
Батхүүгийн Энхжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.