“Европа лиг”-ийн хэсгийн тоглолтууд боллоо

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн хэсгийн хоёр дахь тоглолтууд урд шөнө боллоо. Эхний тойрог томчуудад халгаатай өнгөрсөн бол энэ удаад ч аваргууд хожигдсон байна.

Хоёрдугаар тойрогт ОХУ-ын “Динамо Москва”-Голландын “ПСВ” 1:0, Украйны “Динамо Киев”-Румыний “Стяуа” 3:1, Италийн “Фиорентина”-Беларусын “Динамо Минск” 3:0, Голландын “Фейноорд”-Белгийн “Стандарт Лига” 2:1, Чехын “Спарта Прага”-Швейцарын “Янг Бойз” 3:1, Италийн “Наполи”-Словакын “Словен Братислав” 2:0, Шотландын “Селтик”-Хорватын “Динамо Загреб” 1:0, Италийн “Торино”-Данийн “Копенгаген” 1:0 Испанийн “Вильяреал”-Грекын “Аполлон” 4:0-ээр тус тус хожсон бол ОХУ-ын “Краснадор”-Английн “Эвертон” 1:1, Германы “Вольфсбург”-Францын “Лилль” 1:1, Английн “Тоттенхэм”-Туркийн “Бешикташ” 1:1, Фрацын “Сеньт Этенне”-Украйны “Днепр” 0:0-ээр тэнцэж нэг оноо авсан байна.

Европ лигийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг дөрвөн тоглогч гурван гоолтой тэргүүлж байгаа аж. Эдгээрээс Румыний “Стяуа Бухарест” багийн Раул, Клаудия нар гайхалтай тоглолтыг үзүүлж өрсөлдөгчөө хүчтэй өрсөлдөгчөө хожсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.