
БАГВААХАЙ ЦЭЦГИЙН НАВЧНЫ ЦАЙ
Ургамлын гашуун бодис, чолин, инулин, кали, магнезм, фосфор, Витамин А, Витамин В2, Витамин С агууламжтай.
Хэрэглэх заавар: 2 амны жижиг халбага навч 250-300г буцалсан халуун усанд хийн таглаад 15-20 минут хандлан шүүж ууна. Өдөрт 3 удаа ийнхүү бэлтгэн уух ба энэхүү сувиллыг 6-8 долоо хоногийн турш тасралтгүй хийнэ.
Багваахай цэцгийн үр нөлөө:
Ходоодны өвчлөл, хоолны дуршилгүй буурах, гэдэс дүүрэх базлах
Ханиалга бронхид болон халуурах,
Бөөрний элсэнцэр, чулуу, хаван хөөх Шулуун гэдэснээс цус гарах эмгэг
Элэг болон цөсний хөнгөн дунд зэргийн өвдөлтийн үед өвчин намдаах үйлчилгээтэй.
Төрөл бүрийн харшил арьсны өвчлөлүүд, хэрх, тулай болон үе мөчний өвчлөл
Толгой таллаж өвдөх мигрен
Цэвэршилтийн үеийн өвчлөлүүдэд ууж хэрэглэнэ.
Хавар болон намрын улиралд ядаргаа тайлах, цус цэвэрлэх сувилал хийх онцгой сайн үр дүнтэй.
БАГВААХАЙ ЦЭЦГИЙН ҮНДЭСНИЙ ЦАЙ
Найрлага: Инулин, ургамлын гашуун бодис, таннин, эрдэс давс, эфирийн тос, амин дэм Д, сахар, тос, чолин
Үр нөлөө:
Элэг, цөсний хүүдийн өвчлөлүүд, нойр булчирхай, тулай, хэрх, таргалалт, шохойжилт, цусны өвчин, сахрын шижин өвчин болон бодисын солилцооны бүх төрлийн өвчнүүдэд хэрэглэнэ.
Хоол боловруулах эрхтэнүүдийн дааврын булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг.
Цэр ховхолж уушгийг цэвэрлэх үйлчилгээтэй.
Бөөрний үйл ажиллагааг сэргээн жижиг чулуу элсэнцэрийг гадагшлуулж, хаванг хөөн цусны даралт буулгана. Цусыг маш сайн шингэлж цэвэрлэх үйлчилгээтэй.
Үе мөчний уян хатан чанарыг сайжруулна.
Хэрэглэх заавар: 1 амны жижиг халбага хатаасан навч 1 амны жижиг халбага хатаасан үндэстэй холин 250г буцалсан халуун усанд 10 минут хандлан ууна.
Сувиллын зориулалтаар өдөрт 3 удаа 3-6 долоо хоног тасралтгүй ууж хэрэглэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.