Гавьяат эмч Ч.Пунцагт Ардын эмч цол олголоо

Twitter Print
2019 оны 12-р сар 29-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ардын эмч

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээв.

Ч.Пунцаг нь Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмчээр ажилладаг юм байна.  Ч.Пунцаг эмч 1966 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээсээ хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өнөөдрийг хүртэл 50 гаруй жил зогсож байгаа гавьяат эмч хүн юм. Тэрээр эмчилгээний хажуугаар эмнэл зүй, мэс заслын шинэлэг техник арга зүй, инновацыг нэвтрүүлэх, залуу эмч нарыг бэлтгэх ажилд одоо хүртэл хүчин зүтгэж, амжилт гаргасаар явна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.