
Амьсгалаа аваад... одоо гаргаад...
Биднийг яарах тэвдэх үед бие махбодид маань стрессийн шинж тэмдгүүд үүсдэг. Зүрх савлаж, цусны даралт ихэсч байгаа нь мэдэгдээд эхэлвэл бушуухан шиг гүн амьсгаа аваад гаргаарай. Бүр болохгүй бол амьсгалын дасгал хийсэн ч болно. Ингэх нь бидний мэдрэлийн эсүүдийг тайвшруулж хариугүй ялгарах гээд байсан неуропептидийн “дайралт”-ыг зогсоох болно. Амьсгал авахад хэвлий чинь агаараар дүүрч, гаргахад буцаад хавтгайрч байвал чи зөв амьсгалж байна гэсэн үг.
Гялс угаа
Ажлаасаа тараад гэртээ очмогцоо нүүрээ угаа. Зарим бүсгүйчүүдэд маань нэг мөсөн шөнө унтахдаа л нүүрэндээ ус хүргэх муу зуршил тогтсон байдаг. Энэ нь өөрөө ч мэдээгүй байхад чинь арьсыг чинь стресстүүлж хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг байна.
Сексийн хэмжээг ихэсгэ
Секс хийх үед эмэгтэйчүүдийн биед бета эндорфин ялгардаг. Энэ нь стрессийн кортизол буурахад онцгой нөлөөтэй бодисууд болох коллаген, окситоцины хэмжээг хэвийн түвшинд барьдаг. Хэдий чинээ их энгэр зөрүүлнэ, төдий чинээ чи залуугаараа харагдана.
Хөдөлгөөн багатай дасгалыг туршиж үз
Йог зэргийн дасгал нь чиний мэдрэлийн эсүүдийг тайвшруулах нь мэдээж. Дасгалын тайвшруулах үр дүн нь, нэг дор хэр удаан хийснээс биш, харин хэр тогтмол хийдгээс шалтгаалдаг. Долоо хоногт 5-хан удаа, 10 минутаар йогийн сунгалтын дасгал хийх нь кортисолын хэмжээг багасгана. Хөдөлгөөнгүй дасгал хиймээр байна уу? 10 минут бясалгахыг зөвлөж байна. Нүдээ аньж, гүн амьсгаа аваад, биеийнхээ бүх булчингуудыг сулла. Толгой дотроо төлөвлөгөө боловсруулахаас зайлсхийж, “Би тайван байна” гэсэн үгээр бодлоо дүүргэ.
Зурааснуудыг массажаар арилга
Зөв цэгүүдийг “хөндөж” чадвал 5 минутын нүүрний массаж арьсыг толийлгодог. Чи нүүрний хавангаа бууруулахыг хүсвэл шингэн зангирдаг цэгүүдийг олж иллэг хийх хэрэгтэй. Хоёр гарынхаа долоовор болон дунд хуруунуудыг нийлүүлж бариад, чихнийхээ доохно хэсгээс эхлүүлэн тойрог маягаар илж, эгэмний яс хүртэл явуулна. Энэ дасгалыг 5 удаа хий. Дараа нь толгойгоо үл ялиг өргөж, эрүүнийхээ доод талаас хоёр чихнийхээ доод тал хүртэл массажил. Хэрэв нүдний чинь эргэн тойрон хавдсан бол дотор ирмэгээс нь гадна ирмэг хүртэл иллэг хий. Шанаанаасаа эгц доошоо иллэг хийгээд, толинд харж өөрийгөө хэр залуу болсныг гайхаарай.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.