Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог И-баримт аппликэйшнээр хэрхэн хийх вэ

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Та бүхэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний төлбөр, хураамжаа ebarimt аппликейшнийг ашиглан өөрийнхөө хэрэглэдэг "ИНТЕРНЭТ БАНК АПП"-аар төлөх боломжтой болсон.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд үзүүлж буй 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагааны төлбөрийг энэ сарын 16-наас  эхлэн цахим төлбөр тооцооны системээр хүлээж авахаар холбогдох хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлээд байгаа юм.  Цаашид цахим төлбөрийн системийг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 25 байгууллагын 185 төрлийн үйлчилгээ, гааль, татвар, эрүүл мэнд, соёл, урлагийн байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэхээр Засгийн газар болон холбогдох яам, агентлаг, газрууд ажиллаж байгаа аж.

Иргэд и-баримт аппликэйшнээр төлбөр тооцоо хийхдээ эхлээд “e barimt” аппын шинэчилсэн хувилбарыг татах хэрэгтэй.

IOS-Татах https://apps.apple.com/us/app/ebarimt/id1071510270
Android - Татах https://play.google.com/store/apps/details?id=mn.mta.vatps

Эх сурвалж: burtgel.gov.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.