НҮБ-ын гишүүн орнуудын 1/3 нь Ерөнхий Ассамблейд цахимаар оролцоно

Twitter Print
2021 оны 09-р сар 20-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсээр байна.

Энэ долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь удаагийн чуулганаар коронавирусын цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Коронавирусын цар тахлын улмаас өнгөрсөн жилийн чуулган цахим хэлбэрээр явагдсан ба энэ удаад НҮБ-ын гишүүн 193 орнуудын 1/3 нь чуулганд цахим хэлбэрээр оролцохоо мэдэгджээ. Харин үлдсэн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар чуулганд биечлэн оролцох аж.

АНУ Ерөнхий Ассамблейн чуулган коронавирусын халдварын голомт болохоос сэргийлэх зорилгоор улс орнуудыг чуулганд цахим хэлбэрээр оролцохыг уриалснаас гадна НҮБ-ын төв байр луу нэвтэрч буй бүх хүмүүс коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж.

Нөгөөтэйгүүр зохион байгуулагчид Ерөнхий Ассамблейн чуулган болох байр луу нэвтэрч буй хүмүүсээс вакцинд хамрагдсан эсэхийг нотлох бичиг баримт шаардахгүй байгаа ба НҮБ-ын төв байрны гадаа коронавирусын шинжилгээ авах явуулын лаборатори байршуулж, коронавирусын эсрэг 1 тунт Johnson & Johnson компанийн вакцин тарих цэгийг байгуулжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.