“Ливерпуль” хэсгээсээ гарах боломжоо алдсаар байна

Twitter Print
2014 оны 10-р сар 02-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолт үргэлжлэн явагдлаа. Урд шөнө найман тоглолт болж Швейцарийн “Базель”-Английн “Ливерпуль” 1:0, Германы “Ливеркузен”-Португалын “Бенфика” 3:1, Испанийн “Реал Мадрид”-Болгарын “Лундогорт” 2:1, Английн “Арсенал”-Туркийн “Галатасарай” 4:1, Шведийн “Мальмё”-Грекийн “Олимпикос” 2:0, Испанийн “Атлетико Мадрид”-Италийн “Ювентус” 1:0, Германы “Дортмунд”-Белгийн “Андерлехт” 3:0-ээр тус тус хожсон бол ОХУ-ын “Зенит”-Францын “Монако” 0:0-ээр тэнцэж нэг оноо авлаа.

Хоёр тойргийн дараах байдлаар Испанийн “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд” багууд оноо алаадгүй явна. Мөн “Атлетико Мадрид”, “Монако”, “ПСЖ”, “Челси”, “Порту” зэрэг клубууд хэсгээ тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.