Судас бүдүүрлээс урьдчилан сэргийлэх аргууд

Twitter Print
2021 оны 09-р сар 26-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Судас бүдүүрлээс урьдчилан сэргийлэх аргууд

1. Хөлөө өндөрлөн хэвтэх нь хамгийн энгийн арга юм. Ном уншихдаа хөлөө зүрхний түвшингээс дээш гарган өндөр юман дээр тавь. Эсвэл өдөрт 20 минутаар 3-4 удаа хөлөө дээш өргө.

2. Урьдчилан сэргийлэх оймс нь судсыг барьж ачааллыг багасгадаг. Тиймээс байнгын зогсоо болон суугаа ажил эрхэлдэг бол даралттай оймс өмсөх хэрэгтэй. Ингэснээр судасны бүдүүрлээс маш үр дүнтэй хамгаалах болно.

3. Хоолны дэглэм барих, зөв хооллох нь биеийг эрүүлжүүлэх үр дүнтэй аргуудын нэг бөгөөд та антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэснээр таны судас бат бөх байлгана.

4. Зарим ургамлын гаралтай эм, нэмэлт тэжээл нь венийн судасны өвчлөлийн шинж тэмдэг болоххөл хавагнах, бадайрахад сайн нөлөөтэй байдаг. (Ургамлын гаралтай эм, нэмэлт тэжээл хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй)

5. Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр эрүүл мэндийн олон асуудлыг шийдэж болно. Гэвч хөл дээр ачаалал их ирдэг дасгал хийвэл судасны өргөсөл болон хаванг улам даамжруулах магадлалтай тул хэт их гүйж болохгүй.

6. Байнгын суугаа болон зогсоо ажил эрхэлдэг бол дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлтийг зогсонги байдалд оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

7. Массаж хийх нь бие, ялангуяа хөлний цусны эргэлтийг сайжруулах мөн бүдүүрсэн судасны зангирч өвдөх зовиурыг багасгахад тусладаг. Хэрэв хөлийн судас бүдүүрсэн бол зөөлөн иллэг хийгээрэй. Массаж хийхэд хөндүүрлэх зовиуртай бол зогсоогоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.