Их Британи "Лалын улс"-д агаараас цохилт өглөө

Twitter Print
2014 оны 10-р сар 02-нд 07:05 цагт
Мэдээний зураг,

Их Британи улс Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд анхны агаарын цохилт өгсөнөө мягмар гарагт албан ёсоор мэдээлж сөнөөгч онгоцны дайралтын үеийн дүрс бичлэгийг танилцуулсан байна.

“Лалын улс” бүлэглэлийн халдлагад өртөөд байгаа Иракийн баруун хойд нутаг дахь Курдын цэргүүдэд туслах үүрэгтэй Хатан хааны агаарын хүчний “Tornado” хоёр сөнөөгч онгоцыг Эгийн тэнгисийн Акротири хойгоос хөөргөсөн гэж Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

“Лалын улс”-ын байрлалд агаарын цохилт өгөхдөө “Paveway IV” залуурт пуужин ашигласан. “Үүний дараагаар эргүүлийнхэн “Лалын улс”-ын зэвсэглэсэн ачааны жийпийг тус газраас олж хүхэрт пуужингаар /Brimstone/ цохилт өглөө. Агаарын цохилт хоёулаа амжилттай болсон” гэж тус яамнаас мэдээлэв. Түр завсарласан байсан хууль тогтоогчдыг яаралтай цуглуулж, санал хурааж, 524-43-ын харьцаагаар “Лалын улс”-ын эсрэг АНУ-ын агаарын цохилтод Их Британи нэгдэх болсон байна. АНУ тэргүүтэй эвсэл Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлд наймдугаар сараас хойш агаарын ойролцоогоор 300 цохилт өгчээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид Их Британийн  иргэн Дэвид Хэйнсийг цаазалсан, мөн Алан Хеннинг цаазална хэмээн сүрдүүлжээ. Ухуулга бүхий дүрс бичлэгт Жон Кэнтлийг тус бүлэглэл ашигласан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.