Арьсыг залуужуулж, шинэ эс нөхөн төлжүүлэх био бэлдмэл

Twitter Print
2023 оны 05-р сар 22-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Зуун настын шүүс нь арьсанд шинэ эс нөхөн төлжихөд эерэгээр нөлөөлж, танд залуу, сайхан байдлыг авчрахад хамгийн үр дүнтэй био бэлдмэл юм.

Тэгэхээр та дор хаяж 3 жил л ургасан, өөрөөр хэлбэл 3-аас доош жилийн настай зуун настын навчийг сонгон хэрэглэнэ. Ингэхдээ цэцгийг 2 долоо хоног услахгүй. Дараа нь зуун настын навчаа угаар нь зүсэж аваад бараан өнгийн цаасанд боож 2 долоо хоног хөргөгчинд, доод тавиур дээр тавьж хадгална. /Ийм нөхцөлд навч ургах боломжгүй болж, эсэнд нь онцгой, биогеннийг идэвхжүүлдэг нэгэн бодис үүсдэг/

Ингээд буцламгай халуун усанд навчаа угаагаад махны машинаар жижиглээд самбай даавуунд хийж шахан шүүсийг нь гарган авна. Гарган авсан шүүсээ мөс хөлдөөгч саванд хийж хөлдөөгөөд хэрэглэх хэмжээгээрээ хэрэглэнэ.

Жишээлбэл:

-Нэг ширхэг шоо дөрвөлжин хөлдөөсөн зуун настын шүүсээр нүүрээ арчвал нүүрний жижиг үрчлээг арилгадаг.

-1 ширхэг шоо дөрвөлжин, хөлдөөсөн зуун настын шүүсийг 1 ширхэг өндөгний шартай эсвэл 1 цайны халбага зөгийн балтай хольж нүүрэндээ түрхэх

-1 ширхэг шоо дөрвөлжин, хөлдөөсөн зуун настын шүүсийг 1 цайны халбага оливын тостой хольж түрхэх /өвлийн цагт бүр сайн/

-1 ширхэг шоо дөрвөлжин, хөлдөөсөн  зуун настын шүүсийг хуурай сүүтэй хольж /хэт өтгөн байвал шингэн сүүтэй хольсон ч болно/ хэрэглэх нь таны арьсыг залуу, сайхан, толигор, өнгөлөг, өө сэвгүй болгодог.

Харин тослог арьстай хэн бүхэн зуун настын шүүс болон спиртийг 1:4 харьцаатай хольж нүүрээ арчаарай.

Энэхүү био шүүс нь маш олон ферментээр баялаг. Мөн хүний бие махбодид сайнаар нөлөөлдөг тул дархлаагаа сайжруулах үүднээс 100 гр зуун настын шүүс, 500 гр хушганы самар, 300 гр зөгийн бал, 3-4 ширхэг нимбэгний шүүсийг хольж бэлтгээд уг бэлдмэлээ өдөрт 3 удаа, цайны эсвэл амттаны халбагаар, юм идэхээс 30 минутын өмнө хэрэглэнэ.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.