Модтой чихэр буюу хүүхэд насны дурсамж

Twitter Print
2019 оны 10-р сар 12-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Өдөр хоног ч хурдан өнгөрөх юм даа. Хэрвээ та бүхэн ажил алба гэсээр яваад гэр орондоо гаргах цаг зав байхгүй болчихдог гэж боддог бол одоо нэг эргэцүүлж үзэх цаг болсон байх. Энэ амралтын өдрүүдэд гэр орондоо тухлангаа хүүхдүүддээ хөөрхөн модтой чихэр хийгээд өгсөн ч болох сайхан санаа олдлоо. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэл гэж яриад байдаг болсон энэ цаг үед өрхийн үйлдвэрлийн эхлэл болох санаа ч байж болох юм. Зүгээр бодож явахад илүүдэхгүй биз. Ингээд “усны дусал шиг” ижилхэн хэмжээтэй мөсөн чихрүүд “үйлдвэрлэх” арга танилцуулъя.

Хэрвээ савх мод орох сүвтэй, чихэр цутгах тусгай хэв байвал сайн, байхгүй бол тэр л биз, арга нь олдоно. Хамгийн түрүүнд чихрийн нунтаг хэрэгтэй болно. Оросоор ярьж сурсан бид "сахарная пудра" гэдэг дээ. Чихрийн нунтагаа жигнэх хэц дээр зузаахан шиг жигд тарааж өгнө.

Галын өрөөнөөсөө чихрээ хэвлэхэд тохирох хэмжээний мөлгөр ирмэгтэй таг ядах юмгүй олдох биз. Үгүй ядахад ундааны таг ч олдоно. Уг тагаараа чихрийн нунтаг дээр лавхан шиг дарж өө сэвгүй гүн мөр гаргах ёстой. Нийт талбайн хэмжээгээр жагсаасан олон мөр гаргах юм шүү. Ингээд нүхний ирмэгт тааруулж модон иш тавьж өгөх хэрэгтэй. (шорлог хийхэд зориулсан модон шор байдаг даа, арга ядахад шүдний чигчлүүр)

Ингээд халуун чихрээ цутгана. Харин чихэр буюу чихрийн өтгөн зуурмаг (карамель) хийх олон янзын арга байдаг. Жимсний халаасан шүүсэнд элсэн чихэр зуурах, эсвэл нухсан жимсээ элсэн чихрээр өтгөрүүлэн зуурмаг хийх зэрэг. Ингээд чихрийн зуурмагаа гүнзгийлж гаргасан хэвэндээ цутгаж хөргөсний дараа модтой мөсөн чихэр бэлэн болох аж.

Чихрийн нунтагаа дараагийн цутгалтад дахин ашиглаж болно. Энэ маягаар монпасье чихэр ч хийж болдог гэсэн шүү.

Как сделать леденцы на палочке ,чтобы они получились такие кругленькие и аккуратненькие ?

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.