Азийн спортын од: Ма Лон

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Багийн төрлийн шилдэг тамирчин

БНХАУ-ын ширээний теннисний шигшээ багийн тамирчин Ма Лон “Инчон 2014”-ын багийн төрөлд алтан медаль хүртлээ. Тэрээр 1988 оны аравдугаар сарын 20-нд Хятадын Лианинг хотод төрсөн аж. Баруун өрөлттэй тоглодог Ма Лон 2013 оны тавдугаар сарын дэлхийн чансааг тэргүүлж байжээ. Түүний нэг онцлог нь багийн төрөлд маш сайн хамтрагч болдог. Олон улсын тэмцээнүүдээс 12 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль нь багийн болон хосын төрлийн тэмцээнээс авсан нь үүнээс харагдаж байгаа юм.

Ширээний теннисний төрөлд хэдийгээр нас нь ахисан ч карьерынхаа хугацаанд “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ наадмын багийн төрөлд алт, дэлхийн аваргаас “Бремен 2006”, “Гуанжоу 2008”, “Москва 2010”, “Роттердам 2011”, “Дортмунд 2012”, “Токио 2014”-ын алт, “Йокохама 2009”-ын хосын төрөлд мөнгө, “Йокохама 2009”, “Роттердам 2011”, “Парис 2013”-ын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль авчээ. Мөн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс багийн төрөлд 4 алт, ганцаарчилсан төрөлд 1 алт, 2 хүрэл, Азийн аваргаас ганцаарчилсан, холимог болон дан хос, багийн төрөлд 9 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж Хятадын алдарт Ма Лин, Ван Ли Кун, Ван Нан зэрэг тамирчдын амжилтыг үргэлжлүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.