Д.Чойжамц: Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 14-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийх үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл хийлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц "XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна.Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой билээ.

Энэ ёсоор манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Энэ өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр учраас бид өнгөрсөнд ямар байснаа дүгнэдэг цаг.

Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг. Монголчуудын олон оны турш шүтэж ирсэн энэ шашин бол бие биенээ хайрладаг энэрдэг, нигүүсэлдэг, харьцаа сайхан байх жаргалтай амьдралын эх үүсвэр мөн.

Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.

Жилийн дунд үед урьд жилээр бороо хур бага байна. Гэхдээ тариа ногооноо бүтэн авч чадна. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие хэл сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй.

Монголын ард түмний мянган жил тэмдэглэсэн уламжлалт баярыг Засгийн газар цуцална гэвэл хүмүүст эвгүй байж магадгүй. Эвтэйхэн үгээр хэлэх хэрэгтэй. Ийм цаг үе ирж ханиад томуу гарна гэж хэлсэн ихэс дээдэс, хувилгаан хутагт, далдын мэдлэгтнүүдийн номууд дотор заалттай байгаа номуудыг унших, үрэл, утлагыг хийж ард түмэнд зүүлгэх нь бидний ажил. Бид ийм ажил хийдэг. Бид зааврын дагуу хөдөлж байгаа. Бидэнтэй ижил шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг судалж байна. Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл утлагуудыг хийж тараах, гандан хийдэд ирж буй хүмүүст арцаар уугиулах ажлуудыг хийнэ. Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ" гэв.

ЗАСАЛ НОМОО ЗААВАЛ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН, ХАНИАД ТОМУУ ИХ ҮЕД ХИЙЛГЭХ ГЭЖ ЯАРААД ХЭРЭГГҮЙГ ДУУЛГАЖ БАЙНА

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Олныг хамарсан үйл ажиллагааг Засгийн газраас хориглосон шийдвэр гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх байр сууринаас хандаж байна. Тийм ч учраас сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүйг дуулгаж байна. Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан.

- Битүүний ном хурна гэсэн. Тухайн өдөр олныг цуглуулахгүйгээр хэрхэн зохион байгуулах уу?

- Олон нийтийг ирэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ бид битүүний өдөр номоо хурдгаараа хурна.

- Гандан үйл ажиллагааныхаа хүрээнд улсад татвар төлдөг үү?

- 1990 оноос хойш бид 13 төрлийн татвар төлж ирсэн. Одоо долоо, найман төрлийн татвар төлж байна. Бүх татварыг хууль дүрмийн дагуу төлдөг.

- Жаран эхэлсэн байгаа юу?

- Жаран эхлээгүй. Дараагийн жаран (XVIII дугаар жаран) 2047 онд эхэлнэ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.45) 2020-02-15 17:11
      • 0
      • 0

      Хөгшин төгцөг зайлаарай чи

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.122) 2020-02-14 19:21
      • 0
      • 0

      Tetgewertee suu zaluu bolovsroltoi shashin tur 2 iig uhaantai zuv udirdah chadvartai zaluu hund ajlaa ug zunusun bn hunii ig avahgui zorgooroo teneg uvgun nuguu hamag amitnii tusiin tuld gd bdg yasan bee hajuud n bdg zaluu lam nar naad zunug uvgunduu heleechee

      Хариулах