МҮОНРТ-ийн М.Наранбаатар Ч.Даваабаярыг халах уу?

Twitter Print
2013 оны 11-р сар 22-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

МҮОНТВ-ийн нэр бүхий уран бүтээлчид телевизийнхээ Ерөнхий захирал М.Наранбаатар болон Үндэсний зөвлөлдөө хандан,  МҮОНТВ-ийн дарга Ч.Даваабаярыг огцруулахыг шаардсан өргөх бичиг хүргүүлээд байгаа билээ. Ч.Даваабаяр “ETV” телевизийг үүсгэн байгуулагч бөгөөд тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Уран бүтээлчдийн зүгээс түүнийг телевизийн анхны мэдэгдэхүүнгүй, ажилчидтай зүй бусаар харьцдаг хэмээн мэдэгдэж буй. Тиймээс МҮОНТ-ийн 150 гаруй уран бүтээлч захирал Ч.Даваабаярыгаа огцрохыг шаардан энэ сарын 18-нд Үндэсний зөвлөлдөө бичиг хүргүүлсэн.  Энэхүү өргөх бичигтээ тэд ажлын тав хоногийн дотор хариу өгөхийг шаардсан учраас өчигдөр Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай холбоотой уран бүтээлчдийн ирүүлсэн гомдлыг хэлэлцсэн юм.

Харин хурлаар зөвлөлийнхөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг үүрэгджээ.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Наранбаатар Ч.Даваабаярыг халж магадгүй байдалтай байгаа гэв. Харин хурлаар зөвлөлийнхөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг үүрэгджээ.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Наранбаатар Ч.Даваабаярыг халж магадгүй байдалтай байгаа гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.