Азийн спортын од: Зоу Ши Мин

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Гурван Олимпоос медаль хүртсэн боксчин

Сонирхогчдын боксын тэмцээнд ОХУ, АНУ, Куба, Унгарын тамирчид дэлхийд тэргүүлдэг. Манай улсын хувьд 2008 оны Бээжингийн наадмаас анхны Олимпийн алтан медалиа хүртэж байсан. Мөн хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин П.Сэрдамба мөнгөн медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн боксын хамгийн хөнгөн жин болох 48 кг-д 2008 онд Олимпийн аваргын төлөө БНХАУ-Монголын хоёр тамирчин шалгаран үлдэж байлаа. П.Сэрдамба нутгийн боксчин Зоу Шин Минтэй учраа таарсан ч гэмтлийн улмаас алтан медалиас атгаад алдсан. Азийн хоёр шилдэг боксчин 2007 онд Улаанбаатар хотноо болсон тивийн аваргын шигшээд шалгарч П.Сэрдамба нутаг дээрээ өрсөлдөгчөө ялж байлаа.

Хятадын алдарт боксчин Зоу Ши Мин 2004 оны Афины Олмпоос хүрэл медаль авсан бол “Бээжин 2008”, “Лондон 2012”-т бүх өрсөлдөгчөө хожиж хошой алтан медаль хүртсэн. Мөн 2005, 2007, 2011 оны дэлхийн аваргаас алт, 2003 онд дэлхийгээс хүрэл медаль авсан шилдэг тамирчин. Азийн боксын тамирчид дундаас гурван Олимп дараалан медаль хүртсэн цөөхөн тамирчны нэг Зоу Ши Мин “Доха 2006”, “Гуанжоу 2010” Азийн наадмын аварга, 2004,  2007 оны Азийн аваргын мөнгөн медаль, 2004 оны оюутны “Универсиад” наадмын аварга болж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.