А.Лукашенко иргэдийг бүх төрлийн дрон эзэмшихийг хориглолоо

Twitter Print
2023 оны 09-р сар 26-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Беларусийн хилээр дрон оруулж ирэх, дрон эзэмших, үйлдвэрлэх, борлуулах, ашиглах зэргийг хориглох тогтоолд гарын үсгээ зуржээ.

А. Лукашенкогийн баталсан "Иргэний зориулалт бүхий нисгэгчгүй нисдэг аппаратуудын ашиглалт, бүртгэлийн тухай" тогтоолд иргэний зориулалт бүхий дроныг Беларусийн хилээр оруулж ирэх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэхийг байгууллага болон бизнес эрхлэгчид зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах үед нь зөвшөөрнө гэж заасан байна.

Ингэхийн тулд тухайн байгууллага, хувь хүн Беларусийн Тээврийн яамны дэргэдэх Агаарын тээврийн албанаас тусгай зөвшөөрөл авсан байх ёстой ба тус албанаас байгууллага, хувь хүмүүст байгаа дронуудыг бүртгэж, автомат системд оруулах аж.

Беларусь улсын иргэд ирэх 6 сарын хугацаанд өөрт байгаа дронуудаа зохих байгууллагуудад зарж эсвэл "засгийн газраас тогтоосон эрх бүхий байгууллага"-д хадгалуулах ёстой болж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.70) 2022-06-15 11:49
      • 0
      • 0

      omhii hujaanuud delhiiges alga bolosoi pzda

      Хариулах

    • Zochin

      (60.119.50.148) 2022-06-15 06:55
      • 0
      • 0

      Hunii segnuud, malaas dor sdaa nuud, hujaa sdaanuud g uuhshuulj herhewch bolohguu... Shun bish shuuder!!!

      Хариулах