Б.Лхагвасүрэнгийн садизм
Эртний Грекийн жүжгийн зохиолч Софоклын (МЭӨ 496-406) “Эдип хаан” (МЭӨ 429-425) хэмээх нэгэн алдартай жүжиг бий. Уг бүтээлд: Фив хотын хаан Лайгийн хатан Иокоста Эдип Эдип (Эдипед буюу хавдар хөлт, хүүг хөлийг нь гэмтээн ууланд хаясан гэж домогт өгүүлдэг) гэх нэгэн хүү төрүүлсэнд, хаан хүүгийнхээ ирээдүйг төлөгчөөс асуужээ. Төлөгч “Энэ хүү бол эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэх тавилантай” гэв. Хаан цочирдон сэжиглэж, хүүгээ алуулахаар зарцдаа өгчээ. Зарц хүүг өрөвдөн алалгүй нэгэн малчинд өгсөнд, малчин хүүг өөрийн хаандаа өгчээ. Ийнхүү Эдип Фив хотын зэргэлдээх Коринфийн хааны хүү болж өсөн торнижээ. Нэгэн удаа түүнийг хүн золбин гэж хараахад Эдип учрыг тодруулан өөрийн хувь заяаг буюу эцгийгээ алж эхтэйгээ гэрлэх тавиланг сонссон учир эцэг, эхээ хэмээн санаж буй Коринфийн хааныхаас явж Фивт ирэн нэгэн өвгөнийг зам дээр цавчин хөнөөж, аймшигт Сфинксийг даран Фив хотын хаан болж, хуучин хааны хатныг авч дөрвөн хүүхэд төрүүлэн амьдарч байв. Гэтэл хотод өвчин дэлгэрсэнд өвчнийг хэрхэн дарах талаар зөнч Тиресийгээс асуусанд зөнч хуучин хаан Лайг хөнөөсөн хүнийг олж хотоос зайлуул гэжээ. Эдип хаан Лай хааныг алсан хүнийг сурвалжилсаар эцэстээ өөрөө өөрийгөө олж эцгийгээ хөнөөн, эхтэйгээ гэрлэсэн аймшигт үнэнийг мэдэн нүдээ сохолж, хотоо орхин одож буйгаар жүжигт өгүүлдэг. (Хөвсгөл.С. Өрнө дахины уран зохиол. УБ. 2013. хуудас 25-26-д бий. Мөн Софокл. “Эдип хаан” УБ. 1979. орч Э.Оюун)
Мөн манай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” (1998) гэдэг нэгэн жүжиг бий. Жүжигт: Хүннү гүрний хаан Арчуг, түшмэл Эгэрэг, хааны их хатан Цэцэр, хааны бага хатан Гүргэл, их хатнаас төрсөн Энэрэгийн нууц хүү Ачир, бага хатнаас төрсөн Арчуг хааны хүү Хүчир нарын дүрүүд дүрслэгдэнэ. Хааны хоёр хатан нэгэн зэрэг жирэмсэн болох ба хаан хайртай бага хатан Гүргэлийгээ жирэмсэн болсонд баярлана, харин их хатан Цэцэрийн жирэмсэн болсныг сэжиглэн миний хүүхэд бус гэнэ. Түшмэл Эгэрэг хааны их хатантай эчнээ ханилан хүүхэдтэй болгосон байх ба улмаар хоёр нуганыг төрмөгц Эгэрэг өөрийн нууц хүүг хаан угсаа залгамжлуулахаар хааныг ятгана. Цэцэр ч ёсоор болгох агаад Арчуг хаан хүүгээ солигдсоныг эс мэдэн их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц хүүг бага хатнаас төрсөн өөрийн хүү хэмээн санаж нялхаар нь хаан өргөмжилнө. Он жил улирч хөвгүүд эрийн цээнд хүрэхэд хаан өргөмжлөгдсөн түшмэлийн нууц хүү Ачир ихээхэн тэнэг, маш хэрцгий хүн болж өсдөг бол их хатны хөхийг хөхөж өссөн хааны жинхэнэ хүү Хүчир уужуу ухаантай, хүнлэг сайн хүн болох аж. Нэгэн удаа Арчуг хаанд Ачир хүү нь эхтэйгээ гэрлэх тухайгаа хэлэхэд хаан ихэд цочирдон гутарч, хаан хүн шиг нэгэн шийдвэр гаргана. Тэр бол хаан өргөмжилсөн өөрийн хүү гэж санаж буй Ачирыг цаазлаад, их хатны хүү гэж санаж буй Хүчирыг хаан өргөмжлөх шийдвэр байв. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн өмнө хайртай хатан Гүргэлийгээ эхлэн хороож, дараа нь хүүгээ хороогоод Хүннү гүрнийхээ ирээдүйг найдвартай гарт үлдээхээр санаа шулуудна, үүнийг мэдсэн Эгэрэг хааныг хатан, хүү хоёроо хөнөөсний дараа хааны жинхэнэ хүү Хүчирийг хөнөөж Хүннү гүрэн хаангүй болно. Эгэрэг хааны өргөөнд орж ирсэн Арчуг хаанаас тамгыг нь шаардана. Учрыг мэдсэн хаан Эгэрэгт тамгаа эс өгөх агаад Хүн гүрний тамгыг хайртай хатан Гүргэлийнхээ цээжинд хийгээд онголчихсон хэмээн хэлж, хаан түшмэл хоёр бие биенээ хөнөөж байгаагаар жүжиг өндөрлөнө. (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000. хуудас 189-223-т бий.)
Уг хоёр бүтээлд хүний нийгмийн бүтцийн үндсэн нэгж болох гэр бүл доторх зөрчлийг харуулсан бөгөөд ердөө л эцэг, эх, хүү гурвын асуудал юм. Иймэрхүү утга санааг агуулсан зүйл манай хэлний баримтуудад байдаг нь “Эцгийгээ ал, Эхийгээ ох” гэх хараал болон “эхнэр” зэрэг үгс юм. “Эцгийгээ ал, эхийгээ ох” гэдэг хараалыг судлаач Ш.Одонтөр “Европ, Азийн олон үндэстний нэг адил бидний өвөг дээдэс хөгжлийн тухайн цагтаа улирч гэрлэдэг байжээ. Өв залгамжлагч нь ах, эцэг, дүү (зарим тохиолдолд эзэн)-гийн нас эцэслэсний хойно бага хатад татвар эмсийг нь өв болгож өөртөө авдаг ёстой байв. Хүн төрөлхтний ургийн түүхэнд анхандаа тэнгэрт цугт нь орчуулахаар талийгаачийн хамт боол зарц, эхнэр эмсийг хөдөөлүүлж байгаад (дэр болгох) хөгжлийн явцад өв залгамжлагч өөртөө авдаг болсон ч уул ёс бас халагдсан байна. Харин нийгэм хөгжихийн хэрээр эд заншлын талаарх ойлголт эрс өөр болж ирснээр ёс журамгүй этгээдийг дээрх мэт хараах болжээ” (Одонтөр.Ш. Монгол секс-үгийн тайлбар.УБ.1996.хуудас 70) гэж тайлбарласан байна. Энэ нь хараал нь леварит (хадам) буюу улирч гэрлэх ёстой холбоотой, цаад утга мөн чанартаа хорио цээрийн шинжтэй байна. Харин “Эхнэр” гэх үг нь эх гэдэг үгийн олон тооны хэлбэр (багш нар, эмч нэр гэдэг шиг эх нэр гэсэн үг) бөгөөд эл үгийг академич Б.Ринчен “… эцгийг амьд байхад хүүд нь эцгийн олон эм цөм эхнэр байсан болно. Чингээд эцгийг нас элэгдэхэд, өөрийн төрсөн эхээс бусдыг эцгээсээ өвлөж, гэргий болгодог учир эцгийн сэрүүнд олон эмсий нь эхнэр гэж нэрлэж байсан нэр нь сүүлдээ суудаг болсон эмсийн нэр болж, төрсөн ганц эх, бусад дэр нийлэх болсон эхнэр (ээжүүд) нь тэр эхнэр нэрээрээ эх гэдгээс ялгаатай болоод, хожим ганц эм хүнтэй суух ёс голлоход, ганц авааль эмээ мөн эхнэр гэж нэрлэдэг болж ирсэн” (Ринчен.Б Монгол бичгийн хэлний зүй. 1967 хуудас 58) гэж дурьдсан буй. Ардын аман зохиолд ч дээрх мэт баримтууд бий. Тухайлбал “ Алтан мөнгөн аргай” гэдэг монгол ардын үлгэрт: Эмгэн өвгөн хоёр амьдарч байсан. Өвгөнийг найман зуун адуутай, найр алаг хүлэг морьтой, найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг юмсанжээ. Өвгөнтэй мангас хар эмгэн уулзаж: Насан болсон амиа өгөх үү? Найман зуун адуугаа өгөх үү? Найман настай хүүгээ өгөх үү? гэжээ. Өвгөн хүүгээ өгөхөөр болж бууцан дээрээ алтан мөнгөн аргайг нь орхин нүүж одно. Хүү аргайгаа авахаар ирээд мангастай учирч, зугтан амь гарч гэртээ ирнэ. Аав нь адуундаа явчихсан, ээж нь уйлаад сууж байна гэнэ. Хүү авдрынхаа ард нуугдаад аавыгаа ирэхийг хүлээж суутал аав нь ирээд хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: - Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан гэтэл эцэг нь: - Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Хүү авдрын араас гарч ирээд ”-Үхээгүй, хатаагүй хүүд үнхэлцэг тавих ёстой!” гээд алтан мөнгөн аргайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг хага цохиод алчихжээ. Тэгээд ээжтэйгээ амар сайхандаа жаргасан тухай өгүүлдэг. (Цэрэнсодном.Д. Монгол ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг. УБ. 2012. хуудас 496-498-д бий)
Мөн зохиолуудын гол өгүүлэмж болох эцэг, эх, хүүгийн зөрчлийн асуудлыг Австрийн сэтгэл зүйч, эмч Зигмунд Фрейд (1856-1939) /еврей нэр нь Сигизмунд Шлома Фрейд/ психоанализийн онолдоо Эдидийн цогцолбор (орос. Эдиповский комплекс), (анг. Oedi-pus’ complex) гэж томьёолжээ. Хүүхэд эхээс төрөхдөө л автоэротизмын мэдрэмжтэй байдаг, хөвгүүдийн хувьд анхдагч эсрэг хүйстэн нь ээж нь, охидын хувьд анхдагч эсрэг хүйстэн нь аав нь байх агаад хүүхэд ухамсаргүйгээр тэр зүгт чиглэсэн сэтгэл мэдрэмжтэй өсөн төлөвшдөг. Мөн хөвгүүдийн анхдагч өрсөлдөгч нь аав нь, охидын анхдагч өрсөлдөг нь ээж нь байдаг. Яваандаа охидын хувьд аавыг нь өөр эрэгтэй хүн, хөвгүүдийн хувьд ээжийг нь өөр эмэгтэй хүн орлон тэр зүгт чиглэсэн сэтгэл, мэдрэмжээр солигдон төлөвших үйл явц нь “Эдипийн цогцолбор” юм. Хүний хэвийн хөгжил, төлөвшилд ийм үйл явц зайлшгүй шинжтэй гэж үзсэн. Мөн хүүхдийг нас сэтгэхүйн онцлогоор нь үечилсэн ба тэр тухай нь сэтгэл зүйч Ш.Батболд: “… Хүүхдийн бэлгийн амьдрал нь дөнгөж төрсний дараа хөхүүл үеэс нь эхэлнэ гэж Фрейд үзээд, энэ үед эхийнхээ хөхийг хөхөх нь хоол хүртэхээс ангид ашиг сонирхолд зориулагдаж буй бэлгийн шинжтэй, энэ нь цааш хөгжиж нялх хүүхэд хуруу болон бусад зүйлсийг хөхөх оральный, өтгөнөө хэргээр барьж байж гаргах зэргээр илрэх анальный таашаалтай холбоотой аутоэротик үе шат, латент үе шат, тэрч бүү хэл садист гэх үе шатыг туулж хэвийн нөхцөлд эдипийн комплексийн дараа тохирсон либидо обьектыг сонгон бойждог. Харин эдгээр үе шатны аль нэг дээр ямар нэгэн цочролын улмаас гацвал хожим илрэх бэлгийн гаж суурь тавигдах бөгөөд гомосексуалист, садист, ораль-сексуалист, зэргийн бүх шинжийг хүн бага насандаа агуулсан байдаг. Насанд хүрсэн үед ч гацалт явагддаг бөгөөд энэ “гацалтын” үр дүн заавал бэлгийн гажгийн хэлбэрээр бус неврозоор илэрч болно” (Батболд.Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ.2010. хуудас 228-229) гэж тайлбалажээ. Хүний хөгжлийн энэхүү сонин үе шатны зарим гажуудлыг манай ард түмэн мэддэг ч байсан байж магадгүй нь зарим баримтаас харагдана. Ганцхан жишээ дурьдахад багад нь хөхнөөс нь гаргасан хүүхэд хуруу, энгэрийн товч зэргээ хөхөөд байвал “энгэрийн товчоо хөхөөд байвал ээж нь үхдэг юм, муу ёр” зэргээр хэлж хориглодог. Энэ нь цаад утгаараа оральсексийн гажуудлаас үр хүүхдээ хамгаалсан хорио цээр байж болох юм. Хүний бэлгийн чиг хандлагын нэг болох садизм нь бусдыг тарчилган өвтгөж дур хүслээ хангах бэлгийн чиг хандлага аж. Садизм гэдэг үг нь Францын хувьсгалын үед амьдарч байсан Маркиз де Сад гэдэг язгууртны гаралтай Де Сад өөрөө бусдыг тарчилган зовоож дур хүслээ хангагч байсан агаад энэ тухайгаа сонирхолтой өгүүлэл бичжээ. Мөн түүний дур хүслийн золиос болж цөөнгүй эмэгтэйчүүд амь насаа алдаж байсан гэх мэдээ ч бий. Энэхүү сэтгэл зүйн гаж сонин үзэгдэл нь сэтгэл зүйчдийн бүтээлүүдэд тусгалаа олж хүний сэтгэл зүйн уугуул мөн чанарууд, адгууслаг мөн чанар, хэрэгцээ сонирхолтой нь холбогдон янз бүрээр тайлбарлагдсаар иржээ.
З. Фрейд өөрийн онолын үндэслэлүүдээ урлаг, уран зохиолтой холбон: “… Урлаг нь либидогийн шахагдсан хүслийг өвчлөлгүй, бэлгийн завхралд хүргэлгүй өнгөрүүлж болдгийн тод жишээ юм. Уран бүтээлч хүн неврозод тун дөхсөн мөрөөдөл, тэмүүлэл, догдлолтой, түүнийгээ зохиол бүтээлдээ шингээж чадах авьяастай байдаг” (Батболд.Ш. Сэтгэл судал сонгодгууд. УБ.2010. хуудас 229) гэжээ. Эндээс хувь уран бүтээлчийн далд ухамсарт нь садист маягийн неврозийн үлдэл либидо (бэлгийн дур тачаал) байлаа гэхэд түүнийгээ уран бүтээлдээ биежүүлээд бодит амьдрал дээр ил гаргахгүй байх магадлалтай гэсэн санаа харагдаж байгаа юм. Түүнчлэн тухайн хувь уран бүтээлч онгод мэдрэмждээ хөтлөгдөн уран бүтээлээ туурвихдаа дүр дүрслэлүүдээ зөвхөн өөрөө л сонгон биежүүлдэг агаад нэг талаас тийн бичих нь өөрт нь сайхан байгаа учраас, нөгөө талаас тийнхүү илэрхийлэхгүй байж чадахгүй байгаа учраас бичдэг гэдгийг уран бүтээлчид болон судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт:
Ачир: …- Энэ дэмий
Эгэрэг өрлөг надад хэлэхдээ
Эцгийгээ үхэхээр чи
Эхтэйгээ гэрлэнэ гэж хэлсэн
Эрхэт төрийн ёс тийм гэсэн
Арчуг: - Ээ тэнэг минь
Галзуурсан мунхагийн туйл минь
Гаргасан умайдаа дахиж багтах нь уу?
Чиний амнаас үг биш могой унах шиг…
(Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. хуудас 204-205) гэж өгүүлдэг. Энэ нь Ачир өөрийн эхтэйгээ гэрлэнэ гэж буй нь бөгөөд үүнийг сонссон Арчуг хаан ихэд цочин улмаар хүү, хатан хоёроо хөнөөх шийдвэр гаргадаг. Энэ нь Эдипийн цогцолборын өгүүлэмж. Софоклын “Эдип хаан” жүжигт эхийг нь хуваарьгүй эзэмдэж байдаг эцгээсээ хүү нь эхийгээ харамлах мэдрэмж дүрслэгдсэн ба эхтэйгээ гэрлэхээс нь урьтан эцэг нь хүүгээ хөнөөж байна. Эдгээр нь үндэстэн бүрт байдаг хорио цээр. Хорио цээрийн тухай мөн З.Фрейд өөрийн судалгаандаа дурьдсан буй. Тухайлбал: “Табу (хорио цээр) бол бурхдаас бүр эрт үеийн зохицуулалт бөгөөд ямар ч шашнаас өмнөх цаг үед хамаарна гэсэн санааг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ” (Фройд.З. Онгон шүтлэг ба хорио цээр. УБ. 2009 хуудас 16. Орч. Ж.Отгонбаяр) гэжээ. Мөн “Хатуухан хэлэхэд, хорио цээр нь,
а) Хүмүүс, эсвэл юмсын ариун, нандин (эсвэл цэвэр бус бузартай) шинж тэмдэг;
б) энэхүү шинж тэмдгээс үүдэлтэй хязгаарлалтын төрөл, бас,
в) энэхүү хоригийг зөрчсөний улмаас үүсэж буй (эсвэл бузар) явдлыг л гагцхүү хамаардаг” (Фройд.З. Онгон шүтлэг ба хорио цээр. УБ. 2009 хуудас 17. Орч. Ж.Отгонбаяр) гэсэн буй. Өөрөөр хэлбэл эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэж болохгүй гэдэг нь хорио цээрийн шинжтэй ойлголт бөгөөд тэрхүү шашнаас ч өмнө үүссэн асуудлыг хурцаар хөндөн асуудал дэвшүүлнэ гэдэг нь тухайн зохиолын зөрчлийг төдий хэмжээгээр хурцатгаж байдаг. Түүнчлэн Лай, Иокоста, Эдип, Арчуг, Гүргэл, Ачир нар бол тэрхүү хүн төрөлхтний хорио цээртэй нүүр тулсан дүрүүд. З.Фрейд “Хэн хорио цээрийг зөрчинө, үүнийхээ улмаас тэр өөрөө хорио цээр болдог” (Фройд.З. Онгон шүтлэг ба хорио цээр. УБ 2009 хуудам 18 орч Ж.Отгонбаяр) гэсэн буй. Тэгж үзвэл эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэсэн Эдип, эхтэйгээ гэрлэх гээд эцгийгээ хөнөөлгөсөн Ачир нар хорио цээр болно. Иймэрхүү асуудлыг томоохон уран бүтээлчид хөндөн тавьж өөр өөрсдийн онгод, мэдрэмжээрээ хариулт өгсөөр иржээ. Сэргэн мандалтын үеийн Английн их зохиолч В.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг ч мөн л энэ хорио цээртэй холбогддог. Манай яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай ч энэ хорио цээрийг тойрон гарч чадаагүй учир “Тамгагүй төр” жүжгээ туурвиж. Тийн туурвихдаа өөрийн хөгжил төлөвшлийн садист үеийн хаа нэгтээ тохиосон гацалтын үлдэл неврозын түлхэцээр жүжгийн асуудлыг гайхалтай гаргалгаагаар дуусгасан байна. Ер нь Б.Лхагвасүрэн гуайн уран бүтээлд гаж хэрцгий өгүүлэмжийг уянгаар шүншиглэн хатуу, ширүүнээр дүрслэх нь онцгой. Түүний бүтээлүүдэд сонгогдон байршсан үгс нь ямар нэгэн байдлаар хатуу ширүүн, сөрөг мэт хэрнээ уянгалаг өнгө аяс илтгэх нь ч нэн түгээмэл. Түүний алдарт “Боржигоны бор тал” шүлэгт: “… саран туулж баралгүй хээр хонох, нүцгэн тал, нар хур царайчилсан, тэнгэр тийчиж, эргүүлж над уруу цацан, ботго нь үхсэн ингэний борвио хагартал савирсан цусны туяатай сүү, чиний шарх зүрхний шархнаас хождож анидаг, хад цоолсон догшин цамнаа, хөх галын ирт улаан дөл, сүүдрээ дарж унах, элгийг чинь цөмлөн шингэнэ” гэх зэрэг үгс бий. Тухайлбал хэн нэгэнд элгийг чинь цөмлөнө гэвэл сайхан санагдахгүй нь лав. Гэтэл уг шүлэгт эдгээр үгс орсон нь тохиромжтой байгаа, хамгийн гол нь Б.Лхагвасүрэн гуай ингэж бичиж байж л сая нэг үг хэлсэн шиг, шүлэг бичсэн шиг болж байгаа учраас л ийм дүрслэлийг сонгосон хэрэг юм. Иймэрхүү хэрцгий мэт дүрслэлийг:
… Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа…
/Реквием/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр хуулас 16)
… Тоонон сарны гэрэлтэй арсалданхан тормойж
Торгон дэрээ сэмэртэл мөрөөдөн тарчлахаар хатирав…
/ Онон мөрний хөвөөнд хатирсан ёохор буюу Санжмаа/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр хуудас 22),
… Эх шувуу үүрэн дээрээ гаслан дэрвэж
Элгээ зулгааж өдөөрөө уйлдаг гэнэм
/Шувуу өдөөрөө уйлдаг/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр, хуудас 33),
… Ээжээ гэж чарлан асаж байгаа хүүхэд
Ээжийнхээ цээжинд дүрэлзэн шигдэхэд
-Эвий үр минь! гэсээр
Эх нь хөхөнөөсөө эхлээд ноцож
Үрээ тэврээтэй нүүрс болон
Үүл нүүсэн Хатыны тэнгэрт нурамлан ниснэ…
/Хатыны хаагаагүй орхисон хаалга/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр, хуудас 110) гэх мэтийн олон шүлгүүдээс нь үзэж болно. Ялангуяа дуулиудад нь хатуу ширүүн дүрслэл өгүүлэмж зонхилно. “Буутын ус” дуульд нэгэн анчинд буудуулсан, хээлтэй хулан үхэхдээ унагалж байгааг:
… Ангир шар уураг
Цустай холилдон
Алаглан урсав
Үхэж төрүүлсэн эхээсээ
Цочиж гарсан
Нялх амьтан
Үйл заяаны ирээр
Хүйгээ тасалж
Хөллөв…
/Буутын ус/ (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000 хуудас 126-127) гэж дүрслэгдсэн байдаг бол “Үр могой” дуульд үр нь эхээ тасдан идэж буйг, “Үндсэн хөрөнгө” зохиолд мөн эхийнхээ хөхийг тасдан авч буй бэлтрэгнүүдийг дүрсэлсэн.
Жишээ нь:
… Нэхэл хатуу бэлтрэгнүүд
Нэг нэг хөхөө тасдаж авахуй дор
Амь амьдралын үндсэн хөрөнгө эх нь
Амьсгал хэдийнээ хураасан байв…
/Үндсэн хөрөнгө/ (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ 2000 хуудас 160) гэж дүрсэлжээ. Ер нь түүний уран бүтээлүүдэд эцэг нь хүүгээ хөнөөх, охиноо хүчирхийлэх, эх нь хүүгээ хөнөөх, амиа егүүтгэх, гол дүр нь өөрийн биеийг хорлох, нүдээ цоргих, амраг нь амрагаа зэрлэгээр хороох, төрсөн үр нь эхийгээ тасар татан идэх зэргийг дүрслэх нь түгээмэл. Тэдгээр гаж хэрцгий үйл явдлуудаа цусыг сүүтэй холилдуулан урнаар дүрслэх нь нийтлэг агаад иймэрхүү хатуу ширүүн, өөрөөр хэлбэл садист, мазохист, садомазохист маягийн дүрслэлийн баримтуудыг зохиолчийн сэтгэл зүйн онцлогтой холбон авч үзэхээс өөр аргагүй. Эдгээр дүрслэлүүдийг Б.Лхавасүрэн гуай ухамсаргүйгээр буюу онгодоороо бүтээж байгаа юм. Онгод гэдэг ойлголтыг уран бүтээлчид, судлаачид янз бүрээр хэлсэн байдаг. Энэ тухай профессор Ч.Билигсайхан “Яруу найраг, найрагч хоёрыг дагалдаад “онгод” хэмээх бас нэг сонин ид шидэт зүйл гараад ирдэг ажээ . Сэтгэл зүйчид үүний учрыг олох гээд бараагүй. Хийх бүтээх хүслийн дээд зэргийн бэлэн байдал, оюун тархинд үүсэх процесс гэсхийгээд орхисон байдаг. Миний бодоход онгод гэдэг нь тэр юм бүхнээс цацруулаад байгаа гэрэл гэгээ, дохио /квант ч гэмээр/ цуурайг хүлээн авахад хосгүй авьяастны тархи оюун бэлэн болох нэг тийм нөхцөл бүрдэхийг хэлж байгаа юи шиг санагддаг” (Билигсайхан.Ч. Ухаарахуй. УБ. 2003, хуудас 47) гэх буюу түүний санамсаргүй, ухамсаргүй шинж байдлынх нь тухай “Онгодоо оруулах янз бүрийн аргыг уран бүтээлчид эрин хайж, зуун грамм татаж, хар тамхи хэрэглэж янз бүрээр л үзсэнээ бичжээ. Гэвч тэгэхээр л сая хүрээд ирдэг гэх болзол байдаггүй ажээ” гэж бичжээ. (Билигсайхан.Ч. Ухаарахуй. УБ. 2003, хуудас 47) Ер нь онгод гэдэг нь санаснаар хүрээд ирдэг зүйл биш бөгөөд ямагт ухамсаргүй, санамсаргүй шинж байдалтай аж. З.Фрейд санамсаргүй бодлыг мэдрэлийн өвчтөний шинж байдалтай холбон “Ховсооноос татгалзаад толгойд чинь юу л орж ирнэв надад цөмийг яригтун гэж би өвчтөнүүдээсээ шаардаж байсан гэж та нарт ярьсан. Тэд мартагдсан мэт санагдах бүх зүйлийг мэдэж байдаг бөгөөд анхлан санамсаргүй орж ирсэн бодол л мэдээж гол зүйлийг агуулж байдаг шүү дээ. Нээрэн ч анхны санамсаргүй бодол яг хэрэг болох зүйлийг агуулж, ой дурсамжийн мартагдсан үргэлжлэл болдгийг туршилт надад батлав” (Фрейд.З. Психоанализ. УБ, 1998 хуудас 30 орч М.Баяртогтох) гэх буюу “Санамсаргүй бодол нь түрэгдсэн зүйл юу байсныг олохын битүү дохио болох ёстой. Иймэрхүү маягийн харьцаа жишээлэхэд бодол санааг шууд бус үг хэллэгээр дамжуулахад ажиглагддаг” (Фрейд.З. Психоанализ. УБ. 1998 хуудас 31. Орч М.Баяртогтох) гэжээ. Эдгээрийг яруу найрагч санамсаргүй онгод мэдрэмжийнхээ нөлөөллөөр, мөн ухамсаргүйгээр тухайн дүр дүрслэлүүдийг бүтээдэг гэдгийг нотлоод зогсохгүй, санамсаргүй бодол нь далд ухамсрын илрэлтэй холбогддог, түүнчлэн уран бүтээлч гэдэг бол неврозод дөхсөн сэтгэл зүйн хэв шинжтэй гэдгийг тодруулж байна. Ялангуяа З.Фрейдийн “… бодол санааг шууд бус үг хэллэгээр дамжуулах…” гэдэг нь яруу найрагт шууд хамааралтай агаад яруу найраг гэдэг бол нэг талаасаа тухайн уран бүтээлчийн бодол, хандлагын шууд бус тусгал, тасаг бусаг мэдрэмжийн илтэс өгөгдөл байдаг. Дээр өгүүлсэн “Тамгагүй төр” жүжгийн гол дүр Арчуг хаан өөрийн хайртай хатан Гүргэлийг хөнөөж байгаа нь нэн сонирхолтой дүрслэгдсэн агаад тодруулбал:
… Хатан минь би чамд
Хайртай билээ… би…
… Өдөр мандсан нарны хэлтэрхийг
Шөнө нь би тэвэрч нойрсдог байсан
Тэр минь чи байсан…
Өндрийн живаа оддоос
Ганц од дэргэдээ буулгасан
Тэр минь чи байсан…
Удаан гэгч нь хоёулаа духаа нийлүүлье
Уураг тархи минь ясаа нэвтлэн үгээ ололцог…
гэх мэтээр хэлэн үнэн хайраа илэрхийлээд хатнаа хөнөөнө. Хөнөөхдөө:
… Боллоо
Ёсоор болго / эрхрэн хашхирах дор эрсүүд толгойг гэдийлгэн ам уруу нь жад нэвт дүрэн ноён нүхийг битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээнэ… / (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000. хуудас 212-213) гэж дүрсэлсэн буй. Өөрөөр хэлбэл Арчуг хаан өөрийн хамгийн хайртай хатнаа бүх биеэр нь жад гүйлгэн ам, умай хоёрыг нь жадаар битүүлэн хөнөөж байгаагаар бичжээ. Ингэж бичиж байж л Б.Лхагвасүрэн гуай сая нэг зохиол бичсэн юм шиг болж, таарч байгаа юм. Энэ бол Б.Лхагвасүрэнгийн садизм. Өнөөгийн нийгмийн гишүүдийн арчаагүй байдал, монголын төрийн тамгагүй юм шиг, эзэнгүй юм шиг олхиогүй төрхийг хараад түүнтэй үл зохицож байгаагаа уг жүжгээрээ яруу илэрхийлсэн нь энэ. Төрд шургалсан арчаагүй амьтдыг зэрлэгээр хөнөөж бах таваа хангахсан гэдэг либидогийн шахагдсан хүсэл Б.Лхагвасүрэн гэдэг хувь хүний “ид”-д нь байгаа нь энэ жүжгээр илэрч байгаа бөгөөд хайртай хатнаа нэг талаасаа эх хүн учир зовно гэж нөгөө талаасаа надад хэрэггүй учир хэн нэгэнд үлдээхгүй гэж ийн аймшигтайгаар хөнөөж буй хааныг үзүүлжээ. Энэ бол Б.Лхагвасүрэн гэдэг хувь хүний сэтгэл зүй дэх садист маягийн неврозын үлдэл, түлхэцээр бүтсэн дүр, дүрслэл. Том уран бүтээлч нийгэмтэйгээ зохицож чаддаггүй. Зохицох ч боломж байхгүй. Учир нь том уран бүтээлч нийгмээсээ буюу олонхоосоо тасарсан мэдрэмж, сэрэхүйтэй байдаг, үүнийг нь цаг үеэсээ түрүүлсэн гэх нь ч бий. Ганцхан жишээ дурдахад Америкийн алдарт зохиолч Эрнст Хэмингуэй өөрийгөө өвтгөх (мазохист) улигт бодлын эмгэгтэй байжээ. Залуу байхдаа Стивенсоны “амиа хорлогчдын клуб”-ыг шимтэн уншдаг, байнга үхлийн тухай ярьж, яаж үхэх арга зам байж болох тухай боддог байжээ. Тэр унтаж байх даа үхэх нь хамгийн зүгээр гээд харин тэгж чадахгүй бол шөнө далайд живж үхнэ гэж ярьдаг байсан гэдэг. Нобелийн шагналт зохиолч Э.Хемингуэй 60 насандаа амиа хорлов. Түүнийг ийм үйлдэл хийхэд хүмүүс маш их гайхжээ. Учир нь Э.Хэмингуэй царайлаг, суут авьяастай, олон нөхөдтэй, олон хүүхэнтэй, спортын авьяастай, Нобелийн шагналтай, баян хүн байсан билээ. Гэвч тэр амиа хорлосон. Иймэрхүү баримтууд зохиолчдын намтарт түгээмэл. Яруу найрагч Б.Лхагвасүрэн ч амьдарч буй нийгэмтэйгээ үл зохицож буйгаа зохиолууддаа тухайлбал “Тамгагүй төр” “Улаан тэргэл сар” жүжиг, “Үр могой” “Үндсэн хөрөнгө” “Буутын ус” дууль, “Бүлээн нурам” “Хүн чулууны нулимс” кино гээд олон бүтээлүүддээ илэрхийлсэн буй. Ардын уран зохиолч Б.Лхагвасүран айлын ганц хүүхэд. Түүнийгээ өөрөө олон бүтээлдээ дурьдсан, тухайлбал: “Буруу энгэртэй дээл” шүлэгтээ:
… Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа…
(Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр хуудас 55) гэсэн байдаг бол “Надад бага нас байгаагүй” шүлэгтээ:
… Хэрсүү хоёр хайрын уулын дунд
Хэлэх хөдлөхөө хүртэл битүү цэнэж
Золуулах ах, шоглох дүүгүй орь ганц
Зоргоороо атлаа ижлээр дутаж өссөн болохоор
Надад бага нас байгаагүй
(Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000, хуудас 56) гэх мэтээр шүлэглэсэн буй. Тэгвэл айлын ганц хүүхдийн сэтгэл зүйн мөн чанарыг судлаачид тодорхойлсон байдаг. Тухайлбал бодгалын сэтгэл судлалыг үндэслэгч, Австрийн сэтгэл зүйч Альфред Адлер (1870-1937) хүүхэд төрөлтийн дарааллаас буюу айлын хэд дэх хүүхэд болж төрснөөс хамаарч цаашдын үзэл хандлага нь төлөвшдөг гэж үзээд айлын ганц хүүхдийг дараах байдлаар буюу: “… Гэр бүлд ганцаараа өссөн хүүхэд ихэвчлэн бусдын хайр халамж, анхаарлын төвд байхыг хүссэн бие даах чадвар сул болж өсдөг. Тэд бусдаас хамааралтай нэгэн болдог бөгөөд ийм хүүхдүүд бүхнийг зөвхөн ганцаараа эзэмшихийг хүсэх хандлагатай байдаг” (Төрбурам.Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр. УБ. 2013. хуудас 354) гэж тодорхойлсон буй. Өөрийнх нь томоохон бүтээлүүдийг, хэлж ярьж байгаа зүйлсийг нь нийгэм үл тоож байгааг байнга бусдын анхаарлын төвд байхыг хүсэгч Б.Лхагвасүрэн гуай анзаараад бухимдах нь ойлгомжтой, мөн бүхнийг ганцаараа эзэмших хандлагатай төлөвшсөн нь ч садист маягийн сэтгэл зүйн хандлага уруу түлхдэг учир бүтээлүүддээ тийм садист өнгө төрхтэй харгис дүрслэлүүдийг хийдэг буй. Ингэхээр яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн садизм нь бэлгийн чиг хандлага гэдэг утгаар бус сэтгэл зүйн шинжтэй, хувь уран бүтээлчийн дотоод “ид”, далд ухамсарт буй хандлага юм. Мөн Б.Лхагвасүрэн найрагч бүтээлийнхээ дүрслэлүүдийг энд тайлбарлаж буй шиг бодож бичээгүй, зүгээр л ухамсаргүйгээр буюу онгоддоо хөтлөгдөн садист өнгө аястайгаар бичиж байгаа агаад тийн хатуу ширүүнээр бичиж байж сая түүний “либидо” нь хувирч, тайтгарлыг олон, өөрийн садист дүрслэлүүдээс таашаал авдаг байх үндэстэй. Манай уран зохиол судлалд том уран бүтээлчдийг будаж пааландан, загварчилж судалж ирсэн нь анзаарагддаг. Тухайлбал Д.Нацагдорж бол багаасаа сэргэлэн цовоо, даруу төлөв хүүхэд байжээ, багшийнхаа хуулан бичүүлж байсан зарим юмыг засан бичдэг, бичиг үсгийг маш хурдан хугацаанд сурсан, багаасаа хувьсгалын үйл хэрэгт оролцсон гэх мэтээр тодорхойлоод судалдаг. Энэ нь тухайн уран бүтээлчийн бүтээлд бодитоы хандах боломжийг шууд хаана. Үүний оронд Д.Нацагдорж зүгээр л алдаатай оноотой хувь хүн байсан, архинд орсон, шоронд орсон, авгай хүүхэд нь Д.Нацагдоржоос зугтан орос айлд нуугдаж байгаад явсан гэдэг үнэн амьдрал, намтарт нь тулгуурлан зохиолчийн уран бүтээлд хандвал сая үнэн зөв дүгнэлтэнд хүрэх боломжтой. Д.Нацагдорж их зохиолч, их ухаантай хүн байсан гэж бодоод “Харанхуй хад” өгүүллэгт тайлал (герменевтика) хийснээс Д.Нацагдорж гудамжны архичин байсан гэж бодоод “Харанхуй хад”-ыг тайлбал илүү бодитой дүгнэлт хийх боломжтой мэт. Үүн лүгээ үзвэл Б.Лхагвасүрэн найрагч ч зүгээр л хүн, манай нийгмийн нэг гишүүн, аавтай, ээжтэй, мах цусанд төрсөн, айлын ганц хүү, хувь хүн гэдэг үүднээс сэтгэл зүйн хандлагыг нь далд ухамсар гэдэг ойлголттой холбон садист маягтай гэж үзэж байгаа болно. Мөн неофрейдизмын гол төлөөлөгчдийн нэг Германд төрж нацизмын үед Америкт цагаачлан гарсан нэрт философич, сэтгэл зүйч, еврей Эрих Фромм (1900-1980) өөрийн сэтгэл зүйн бүтээлүүддээ садизм, мазохизмын талаар дурьджээ. Тодруулбал “Эрх чөлөөнөөс зугатаахуй” хэмээх үзэл баримтлалаа боловсруулахдаа “дарангуйлагч бие хүн” гэдэг ойлголтыг бий болгож түүндэ: “… Дарангуйлал гэдэг нь хүн өөрийн биеэ даасан байдлаас татгалзаж өөрийн “Би”-г хэн нэгэн, ямар нэгэн гадаад зүйлтэй хутгаж, өөрт дутагдаж байгаа хүчийг олж авах арга. Үүний илрэлийг бусдыг захирах, ноёлох эрмэлзэл буюу мазохист, садист хандлагаас олж харж болно гэж үзжээ… - Садист хандлага-хүчтэй ба хүчгүй, ухамсарласан ба ухамсарлаагүйгээр илэрнэ. Гурван хэлбэрийн садист хандлага байна гэж үзсэн.
* Бусад хүмүүсийг өөрөөсөө хамааралтай болгох, тэднийг зэвсэг болгон ашиглах
* Бусдыг даргалах, мөлжих ашиглах эрмэлзэл
* Бусдын зовж байгааг харж бах таваа хангах эсвэл буруутгах…
Садистад түүнд захирагддаг хүн хэрэгтэй эсвэл хувийн хүч чадлаа мэдрэх нь хэн нэгэн, ямар нэгний эзэн байх гэдэгт үндэслэсэн байдаг. Энэ хамаарал нь ихэвчлэн ухамсаргүйгээр илэрнэ” (Батболд.Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ. 2010. хуудас 264) гэсэн байдаг. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн садизм нь ч ухамсаргүйгээр илэрч байгаа ба түүний “Бүлээн нурам” кинонд төрсөн эцэг нь охиноо эзэгнэн хүчирхийлж буйг үзүүлдэг бол “Үр могой” дуульд нь төрүүлсэн үр нь эхээ тасар татан идэж буйг дүрсэлсэн. Тодруулбал;
… Эрлэгийн элчтэй дэр хувааж хоносон
Эхийнхээ хөлд нойрссон “үр”
Эвхсэн биеэ хилэнтэй задалж
Унтаад сэрсэн нойрмог орчлонг бэргэтэл
Улайссан зэс шиг нүдээр сүлбэж
Эцсийн хоолондоо ам хүрч
Эхийгээ хөлөөс нь залгиж эхлэв…
(Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000 хуудас 136) гэсэн буй. Зохиолоос эцэг, эхээ ачилдаггүй хүүхдүүдийг шүүмжилсэн санаа харагдаж байгаа бөгөөд иймэрхүү санааг уран бүтээлчид түгээмэл бичдэг. Харин Б.Лхагвасүрэн найрагч л чухам ийм хурцаар, зэрлэг дүрслэлээр илэрхийлнэ. Тэгж гэмээнэ сая нэг бах, тав нь ханаж, юм бичсэн шиг болж “уран бүтээлчийн жаргал” эдэлж, таашаал хүртэнэ. Бодит амьдрал дээр Б.Лхагвасүрэн гуай хэрцгий дүү авиртай ч, буулт зөөлөнтэй, муухай ааштай, дотроо их шаналдаг, биеэ тоосон, дотоод зөрчилтэй хүн байх магадлалтай. Хэрцгий авираа уран бүтээлдээ дэлгээд тайтгарчихдаг учир энгийн амьдрал дээр олхиогүй хүмүүс, арчаагүй үзэгдлүүдийг өрөвдөхөөс хэтэрдэггүй л болов уу. Энэ бол Б.Лхагвасүрэнгийн садизмын онцлог. Ер нь садист хандлагатай бүтээлүүдэд тухайн нийгмээ хурцаар шүүмжилсэн санаа нуугдаж байдаг нь Холливуудын алдарт найруулагч Том Сикс (Tom Six)-ийн “Хүн жаран хөлт-1,2” (The human centipede-1,2) киноноос ч тодорхой харагдана. Энэхүү кинонд садист гаж донтон хүмүүсийг ам, бөгсний нүхээр нь мэс ажилбараар холбож, жаран хөлт хорхой маягтай урт цуваа болгож, өмнөх хүнийхээ ялгадсыг амаараа холбогдсон удаах хүн нь залгин, нэг ёсондоо хооллож байгааг нь харж, цувааны сүүлийн эмэгтэйг нь хүчиндэж таашаал хүртдэг. Энэ нь цаад утгаараа өөрийн гэсэн бодолгүй, бусдын ялгадас мэтсээр гол зогоон аж төрдөг нийгмийн арчаагүй байдлыг хурцаар шүүмжилсэн санаатай аж. Том уран бүтээлч нийгэмтэйгээ тэрсэлдэн хэдийчинээ их багтрах тусмаа л хийж байгаа бүтээлүүд нь улам хурц, хэрцгий дүрслэлтэй болох магадлалтай. Энэ нь яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлүүдээс илэрдэг гэж үзэж болох юм. Хувь хүний сэтгэл зүйн гаж сонин хандлага гарцаагүй байдалд орсон үед, дотроо ихэд бодож, шаналж, тэр шаналал нь тэсэрч гарах үед илэрч уран бүтээлийн дүрүүдэд шингэн амилна. Ингэснээр уг дүрүүд нь өөрийгөө тарчилгах (мазохизм), бусдыг тарчилгах (садизм) байдлаар дүрслэгдэн, оршин буй ахуйтайгаа тэрсэлж байгаагаа хурцаар гаргаж тавина.
- [ ] Мөн “… Э.Фромын үзсэнээр энэ хоёр хандлага (мазохизм, садизм) нь хүнд ганцаардал, хүч чадалгүй мэдрэмжээс зугтаахад тусалдаг. Судалгаанаас үзэхэд ганцаардмал, хүч чадалгүй байдлаа илүү мэдэрдэг хүмүүст дээрх хоёр хэв шинж маш хүчтэй байдаг. Энэхүү мэдрэмж байнга ухамсаргүй оршиж, төгс төгөлдөр, давуу байдлын мэдрэмжээр нөхөгдөж, түүний ард нуугдсан байдаг” (Батболд.Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ. 2010 хуудас 265) гэжээ. Энэ үүднээс үзвэл Б.Лхагвасүрэн гуай нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч гэдэг төгс төгөлдөр давуу байдлын ард нуугдсан садист маягийн неврозид дөхсөн тэмүүлэл, мэдрэмжтэй уран бүтээлч, нөгөө талаасаа өөрийн амьдарч буй нийгмийн арчаагүй байдлын өмнө хүчин мөхөсдөж ганцаардсан том сэтгэгч. Ганцаараа өссөн нь ганцаардлаас зугатах мэдрэмжтэй болоход нь нөлөөлсөн байж болох. Тэрхүү ганцаардлаас зугтах мэдрэмжээ уран бүтээлдээ дураараа дэлгэж тайтгардаг нь дараагийн жишээ болох “Улаан тэргэл сар” жүжгээс ч харагдана. Жүжигт Тунамал хэмээх хатан өөрийн хайртай хүү Хадачдаа хор өгч хөнөөгөөд өөрийгөө хөнөөж буйгаар өрнөнө. Мөн жүжгийн гол дүр хан хүү Хадач өөрийн нүдийг улайссан төмрөөр цоргиулан сохлуулах аж. Эдгээр садист өнгө төрх бүхий дүрслэлүүд нь зохиолын агуулгаас урган гарч буй шударга бус, арчаагүй нийгмийг шүүмжилсэн утгаар цагаатгагдана. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга бус байдалтай үл зохицож буйгаа илэрхийлэхийн цагт Б.Лхагвасүрэн найрагч ганцаарддаг байх үндэстэй, учир нь түүний сэтгэж байгаад хүрч сэтгэн, түүний үзэл бодлыг ойлгон алив алдааг хүлээн зөвшөөрч, залруулах ямар нэгэн оролдлого энэ цаг үеийн нийгмээс гарахгүй, тийм боломж ч байхгүй, энэ үед тэрхүү ганцаардлаас зугатах хэрэгцээ аяндаа урган гарах агаад чухам тэр л сэтгэл мэдрэмжээ Б.Лхагвасүрэн гуай уран бүтээлдээ дэлгэж тайтгардаг ба тэр нь өөрийнх нь сэтгэл зүйн садист неврозын үлдэлийн дотоод түлхэцээр илэрдэг бололтой. Энэ утгаараа Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн бол бэлгийн садист чиг хандлагатай гаж донтон бус харин өөрийн “ид”-дээ байгаа шахагдсан либидогийн гаж хүсэл, садист невроз, шизофрений дотоод түлхэцийн хүчтэй нөлөөнд гүнзгий автсан том сэтгэгч, сод уран бүтээлч.
2013-12-11
Гончигийн Батсуурь, Утга зохиолын судлал шинжлэл, Ерөөлчид ба Шизофреникууд, 98-117-р тал,
“Гаваагийн нийтлэлүүд 1”Б.Лхагвасүрэнгийн садизм
Эртний Грекийн жүжгийн зохиолч Софоклын (МЭӨ 496-406) “Эдип хаан” (МЭӨ 429-425) хэмээх нэгэн алдартай жүжиг бий. Уг бүтээлд: Фив хотын хаан Лайгийн хатан Иокоста Эдип Эдип (Эдипед буюу хавдар хөлт, хүүг хөлийг нь гэмтээн ууланд хаясан гэж домогт өгүүлдэг) гэх нэгэн хүү төрүүлсэнд, хаан хүүгийнхээ ирээдүйг төлөгчөөс асуужээ. Төлөгч “Энэ хүү бол эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэх тавилантай” гэв. Хаан цочирдон сэжиглэж, хүүгээ алуулахаар зарцдаа өгчээ. Зарц хүүг өрөвдөн алалгүй нэгэн малчинд өгсөнд, малчин хүүг өөрийн хаандаа өгчээ. Ийнхүү Эдип Фив хотын зэргэлдээх Коринфийн хааны хүү болж өсөн торнижээ. Нэгэн удаа түүнийг хүн золбин гэж хараахад Эдип учрыг тодруулан өөрийн хувь заяаг буюу эцгийгээ алж эхтэйгээ гэрлэх тавиланг сонссон учир эцэг, эхээ хэмээн санаж буй Коринфийн хааныхаас явж Фивт ирэн нэгэн өвгөнийг зам дээр цавчин хөнөөж, аймшигт Сфинксийг даран Фив хотын хаан болж, хуучин хааны хатныг авч дөрвөн хүүхэд төрүүлэн амьдарч байв. Гэтэл хотод өвчин дэлгэрсэнд өвчнийг хэрхэн дарах талаар зөнч Тиресийгээс асуусанд зөнч хуучин хаан Лайг хөнөөсөн хүнийг олж хотоос зайлуул гэжээ. Эдип хаан Лай хааныг алсан хүнийг сурвалжилсаар эцэстээ өөрөө өөрийгөө олж эцгийгээ хөнөөн, эхтэйгээ гэрлэсэн аймшигт үнэнийг мэдэн нүдээ сохолж, хотоо орхин одож буйгаар жүжигт өгүүлдэг. (Хөвсгөл.С. Өрнө дахины уран зохиол. УБ. 2013. хуудас 25-26-д бий. Мөн Софокл. “Эдип хаан” УБ. 1979. орч Э.Оюун)
Мөн манай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” (1998) гэдэг нэгэн жүжиг бий. Жүжигт: Хүннү гүрний хаан Арчуг, түшмэл Эгэрэг, хааны их хатан Цэцэр, хааны бага хатан Гүргэл, их хатнаас төрсөн Энэрэгийн нууц хүү Ачир, бага хатнаас төрсөн Арчуг хааны хүү Хүчир нарын дүрүүд дүрслэгдэнэ. Хааны хоёр хатан нэгэн зэрэг жирэмсэн болох ба хаан хайртай бага хатан Гүргэлийгээ жирэмсэн болсонд баярлана, харин их хатан Цэцэрийн жирэмсэн болсныг сэжиглэн миний хүүхэд бус гэнэ. Түшмэл Эгэрэг хааны их хатантай эчнээ ханилан хүүхэдтэй болгосон байх ба улмаар хоёр нуганыг төрмөгц Эгэрэг өөрийн нууц хүүг хаан угсаа залгамжлуулахаар хааныг ятгана. Цэцэр ч ёсоор болгох агаад Арчуг хаан хүүгээ солигдсоныг эс мэдэн их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц хүүг бага хатнаас төрсөн өөрийн хүү хэмээн санаж нялхаар нь хаан өргөмжилнө. Он жил улирч хөвгүүд эрийн цээнд хүрэхэд хаан өргөмжлөгдсөн түшмэлийн нууц хүү Ачир ихээхэн тэнэг, маш хэрцгий хүн болж өсдөг бол их хатны хөхийг хөхөж өссөн хааны жинхэнэ хүү Хүчир уужуу ухаантай, хүнлэг сайн хүн болох аж. Нэгэн удаа Арчуг хаанд Ачир хүү нь эхтэйгээ гэрлэх тухайгаа хэлэхэд хаан ихэд цочирдон гутарч, хаан хүн шиг нэгэн шийдвэр гаргана. Тэр бол хаан өргөмжилсөн өөрийн хүү гэж санаж буй Ачирыг цаазлаад, их хатны хүү гэж санаж буй Хүчирыг хаан өргөмжлөх шийдвэр байв. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн өмнө хайртай хатан Гүргэлийгээ эхлэн хороож, дараа нь хүүгээ хороогоод Хүннү гүрнийхээ ирээдүйг найдвартай гарт үлдээхээр санаа шулуудна, үүнийг мэдсэн Эгэрэг хааныг хатан, хүү хоёроо хөнөөсний дараа хааны жинхэнэ хүү Хүчирийг хөнөөж Хүннү гүрэн хаангүй болно. Эгэрэг хааны өргөөнд орж ирсэн Арчуг хаанаас тамгыг нь шаардана. Учрыг мэдсэн хаан Эгэрэгт тамгаа эс өгөх агаад Хүн гүрний тамгыг хайртай хатан Гүргэлийнхээ цээжинд хийгээд онголчихсон хэмээн хэлж, хаан түшмэл хоёр бие биенээ хөнөөж байгаагаар жүжиг өндөрлөнө. (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000. хуудас 189-223-т бий.)
Уг хоёр бүтээлд хүний нийгмийн бүтцийн үндсэн нэгж болох гэр бүл доторх зөрчлийг харуулсан бөгөөд ердөө л эцэг, эх, хүү гурвын асуудал юм. Иймэрхүү утга санааг агуулсан зүйл манай хэлний баримтуудад байдаг нь “Эцгийгээ ал, Эхийгээ ох” гэх хараал болон “эхнэр” зэрэг үгс юм. “Эцгийгээ ал, эхийгээ ох” гэдэг хараалыг судлаач Ш.Одонтөр “Европ, Азийн олон үндэстний нэг адил бидний өвөг дээдэс хөгжлийн тухайн цагтаа улирч гэрлэдэг байжээ. Өв залгамжлагч нь ах, эцэг, дүү (зарим тохиолдолд эзэн)-гийн нас эцэслэсний хойно бага хатад татвар эмсийг нь өв болгож өөртөө авдаг ёстой байв. Хүн төрөлхтний ургийн түүхэнд анхандаа тэнгэрт цугт нь орчуулахаар талийгаачийн хамт боол зарц, эхнэр эмсийг хөдөөлүүлж байгаад (дэр болгох) хөгжлийн явцад өв залгамжлагч өөртөө авдаг болсон ч уул ёс бас халагдсан байна. Харин нийгэм хөгжихийн хэрээр эд заншлын талаарх ойлголт эрс өөр болж ирснээр ёс журамгүй этгээдийг дээрх мэт хараах болжээ” (Одонтөр.Ш. Монгол секс-үгийн тайлбар.УБ.1996.хуудас 70) гэж тайлбарласан байна. Энэ нь хараал нь леварит (хадам) буюу улирч гэрлэх ёстой холбоотой, цаад утга мөн чанартаа хорио цээрийн шинжтэй байна. Харин “Эхнэр” гэх үг нь эх гэдэг үгийн олон тооны хэлбэр (багш нар, эмч нэр гэдэг шиг эх нэр гэсэн үг) бөгөөд эл үгийг академич Б.Ринчен “… эцгийг амьд байхад хүүд нь эцгийн олон эм цөм эхнэр байсан болно. Чингээд эцгийг нас элэгдэхэд, өөрийн төрсөн эхээс бусдыг эцгээсээ өвлөж, гэргий болгодог учир эцгийн сэрүүнд олон эмсий нь эхнэр гэж нэрлэж байсан нэр нь сүүлдээ суудаг болсон эмсийн нэр болж, төрсөн ганц эх, бусад дэр нийлэх болсон эхнэр (ээжүүд) нь тэр эхнэр нэрээрээ эх гэдгээс ялгаатай болоод, хожим ганц эм хүнтэй суух ёс голлоход, ганц авааль эмээ мөн эхнэр гэж нэрлэдэг болж ирсэн” (Ринчен.Б Монгол бичгийн хэлний зүй. 1967 хуудас 58) гэж дурьдсан буй. Ардын аман зохиолд ч дээрх мэт баримтууд бий. Тухайлбал “ Алтан мөнгөн аргай” гэдэг монгол ардын үлгэрт: Эмгэн өвгөн хоёр амьдарч байсан. Өвгөнийг найман зуун адуутай, найр алаг хүлэг морьтой, найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг юмсанжээ. Өвгөнтэй мангас хар эмгэн уулзаж: Насан болсон амиа өгөх үү? Найман зуун адуугаа өгөх үү? Найман настай хүүгээ өгөх үү? гэжээ. Өвгөн хүүгээ өгөхөөр болж бууцан дээрээ алтан мөнгөн аргайг нь орхин нүүж одно. Хүү аргайгаа авахаар ирээд мангастай учирч, зугтан амь гарч гэртээ ирнэ. Аав нь адуундаа явчихсан, ээж нь уйлаад сууж байна гэнэ. Хүү авдрынхаа ард нуугдаад аавыгаа ирэхийг хүлээж суутал аав нь ирээд хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: - Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан гэтэл эцэг нь: - Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Хүү авдрын араас гарч ирээд ”-Үхээгүй, хатаагүй хүүд үнхэлцэг тавих ёстой!” гээд алтан мөнгөн аргайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг хага цохиод алчихжээ. Тэгээд ээжтэйгээ амар сайхандаа жаргасан тухай өгүүлдэг. (Цэрэнсодном.Д. Монгол ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг. УБ. 2012. хуудас 496-498-д бий)
Мөн зохиолуудын гол өгүүлэмж болох эцэг, эх, хүүгийн зөрчлийн асуудлыг Австрийн сэтгэл зүйч, эмч Зигмунд Фрейд (1856-1939) /еврей нэр нь Сигизмунд Шлома Фрейд/ психоанализийн онолдоо Эдидийн цогцолбор (орос. Эдиповский комплекс), (анг. Oedi-pus’ complex) гэж томьёолжээ. Хүүхэд эхээс төрөхдөө л автоэротизмын мэдрэмжтэй байдаг, хөвгүүдийн хувьд анхдагч эсрэг хүйстэн нь ээж нь, охидын хувьд анхдагч эсрэг хүйстэн нь аав нь байх агаад хүүхэд ухамсаргүйгээр тэр зүгт чиглэсэн сэтгэл мэдрэмжтэй өсөн төлөвшдөг. Мөн хөвгүүдийн анхдагч өрсөлдөгч нь аав нь, охидын анхдагч өрсөлдөг нь ээж нь байдаг. Яваандаа охидын хувьд аавыг нь өөр эрэгтэй хүн, хөвгүүдийн хувьд ээжийг нь өөр эмэгтэй хүн орлон тэр зүгт чиглэсэн сэтгэл, мэдрэмжээр солигдон төлөвших үйл явц нь “Эдипийн цогцолбор” юм. Хүний хэвийн хөгжил, төлөвшилд ийм үйл явц зайлшгүй шинжтэй гэж үзсэн. Мөн хүүхдийг нас сэтгэхүйн онцлогоор нь үечилсэн ба тэр тухай нь сэтгэл зүйч Ш.Батболд: “… Хүүхдийн бэлгийн амьдрал нь дөнгөж төрсний дараа хөхүүл үеэс нь эхэлнэ гэж Фрейд үзээд, энэ үед эхийнхээ хөхийг хөхөх нь хоол хүртэхээс ангид ашиг сонирхолд зориулагдаж буй бэлгийн шинжтэй, энэ нь цааш хөгжиж нялх хүүхэд хуруу болон бусад зүйлсийг хөхөх оральный, өтгөнөө хэргээр барьж байж гаргах зэргээр илрэх анальный таашаалтай холбоотой аутоэротик үе шат, латент үе шат, тэрч бүү хэл садист гэх үе шатыг туулж хэвийн нөхцөлд эдипийн комплексийн дараа тохирсон либидо обьектыг сонгон бойждог. Харин эдгээр үе шатны аль нэг дээр ямар нэгэн цочролын улмаас гацвал хожим илрэх бэлгийн гаж суурь тавигдах бөгөөд гомосексуалист, садист, ораль-сексуалист, зэргийн бүх шинжийг хүн бага насандаа агуулсан байдаг. Насанд хүрсэн үед ч гацалт явагддаг бөгөөд энэ “гацалтын” үр дүн заавал бэлгийн гажгийн хэлбэрээр бус неврозоор илэрч болно” (Батболд.Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ.2010. хуудас 228-229) гэж тайлбалажээ. Хүний хөгжлийн энэхүү сонин үе шатны зарим гажуудлыг манай ард түмэн мэддэг ч байсан байж магадгүй нь зарим баримтаас харагдана. Ганцхан жишээ дурьдахад багад нь хөхнөөс нь гаргасан хүүхэд хуруу, энгэрийн товч зэргээ хөхөөд байвал “энгэрийн товчоо хөхөөд байвал ээж нь үхдэг юм, муу ёр” зэргээр хэлж хориглодог. Энэ нь цаад утгаараа оральсексийн гажуудлаас үр хүүхдээ хамгаалсан хорио цээр байж болох юм. Хүний бэлгийн чиг хандлагын нэг болох садизм нь бусдыг тарчилган өвтгөж дур хүслээ хангах бэлгийн чиг хандлага аж. Садизм гэдэг үг нь Францын хувьсгалын үед амьдарч байсан Маркиз де Сад гэдэг язгууртны гаралтай Де Сад өөрөө бусдыг тарчилган зовоож дур хүслээ хангагч байсан агаад энэ тухайгаа сонирхолтой өгүүлэл бичжээ. Мөн түүний дур хүслийн золиос болж цөөнгүй эмэгтэйчүүд амь насаа алдаж байсан гэх мэдээ ч бий. Энэхүү сэтгэл зүйн гаж сонин үзэгдэл нь сэтгэл зүйчдийн бүтээлүүдэд тусгалаа олж хүний сэтгэл зүйн уугуул мөн чанарууд, адгууслаг мөн чанар, хэрэгцээ сонирхолтой нь холбогдон янз бүрээр тайлбарлагдсаар иржээ.
З. Фрейд өөрийн онолын үндэслэлүүдээ урлаг, уран зохиолтой холбон: “… Урлаг нь либидогийн шахагдсан хүслийг өвчлөлгүй, бэлгийн завхралд хүргэлгүй өнгөрүүлж болдгийн тод жишээ юм. Уран бүтээлч хүн неврозод тун дөхсөн мөрөөдөл, тэмүүлэл, догдлолтой, түүнийгээ зохиол бүтээлдээ шингээж чадах авьяастай байдаг” (Батболд.Ш. Сэтгэл судал сонгодгууд. УБ.2010. хуудас 229) гэжээ. Эндээс хувь уран бүтээлчийн далд ухамсарт нь садист маягийн неврозийн үлдэл либидо (бэлгийн дур тачаал) байлаа гэхэд түүнийгээ уран бүтээлдээ биежүүлээд бодит амьдрал дээр ил гаргахгүй байх магадлалтай гэсэн санаа харагдаж байгаа юм. Түүнчлэн тухайн хувь уран бүтээлч онгод мэдрэмждээ хөтлөгдөн уран бүтээлээ туурвихдаа дүр дүрслэлүүдээ зөвхөн өөрөө л сонгон биежүүлдэг агаад нэг талаас тийн бичих нь өөрт нь сайхан байгаа учраас, нөгөө талаас тийнхүү илэрхийлэхгүй байж чадахгүй байгаа учраас бичдэг гэдгийг уран бүтээлчид болон судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт:
Ачир: …- Энэ дэмий
Эгэрэг өрлөг надад хэлэхдээ
Эцгийгээ үхэхээр чи
Эхтэйгээ гэрлэнэ гэж хэлсэн
Эрхэт төрийн ёс тийм гэсэн
Арчуг: - Ээ тэнэг минь
Галзуурсан мунхагийн туйл минь
Гаргасан умайдаа дахиж багтах нуу?
Чиний амнаас үг биш могой унах шиг…
(Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. хуудас 204-205) гэж өгүүлдэг. Энэ нь Ачир өөрийн эхтэйгээ гэрлэнэ гэж буй нь бөгөөд үүнийг сонссон Арчуг хаан ихэд цочин улмаар хүү, хатан хоёроо хөнөөх шийдвэр гаргадаг. Энэ нь Эдипийн цогцолборын өгүүлэмж. Софоклын “Эдип хаан” жүжигт эхийг нь хуваарьгүй эзэмдэж байдаг эцгээсээ хүү нь эхийгээ харамлах мэдрэмж дүрслэгдсэн ба эхтэйгээ гэрлэхээс нь урьтан эцэг нь хүүгээ хөнөөж байна. Эдгээр нь үндэстэн бүрт байдаг хорио цээр. Хорио цээрийн тухай мөн З.Фрейд өөрийн судалгаандаа дурьдсан буй. Тухайлбал: “Табу (хорио цээр) бол бурхдаас бүр эрт үеийн зохицуулалт бөгөөд ямар ч шашнаас өмнөх цаг үед хамаарна гэсэн санааг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ” (Фройд.З. Онгон шүтлэг ба хорио цээр. УБ. 2009 хуудас 16. Орч. Ж.Отгонбаяр) гэжээ. Мөн “Хатуухан хэлэхэд, хорио цээр нь,
а) Хүмүүс, эсвэл юмсын ариун, нандин (эсвэл цэвэр бус бузартай) шинж тэмдэг;
б) энэхүү шинж тэмдгээс үүдэлтэй хязгаарлалтын төрөл, бас,
в) энэхүү хоригийг зөрчсөний улмаас үүсэж буй (эсвэл бузар) явдлыг л гагцхүү хамаардаг” (Фройд.З. Онгон шүтлэг ба хорио цээр. УБ. 2009 хуудас 17. Орч. Ж.Отгонбаяр) гэсэн буй. Өөрөөр хэлбэл эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэж болохгүй гэдэг нь хорио цээрийн шинжтэй ойлголт бөгөөд тэрхүү шашнаас ч өмнө үүссэн асуудлыг хурцаар хөндөн асуудал дэвшүүлнэ гэдэг нь тухайн зохиолын зөрчлийг төдий хэмжээгээр хурцатгаж байдаг. Түүнчлэн Лай, Иокоста, Эдип, Арчуг, Гүргэл, Ачир нар бол тэрхүү хүн төрөлхтний хорио цээртэй нүүр тулсан дүрүүд. З.Фрейд “Хэн хорио цээрийг зөрчинө, үүнийхээ улмаас тэр өөрөө хорио цээр болдог” (Фройд.З. Онгон шүтлэг ба хорио цээр. УБ 2009 хуудам 18 орч Ж.Отгонбаяр) гэсэн буй. Тэгж үзвэл эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэсэн Эдип, эхтэйгээ гэрлэх гээд эцгийгээ хөнөөлгөсөн Ачир нар хорио цээр болно. Иймэрхүү асуудлыг томоохон уран бүтээлчид хөндөн тавьж өөр өөрсдийн онгод, мэдрэмжээрээ хариулт өгсөөр иржээ. Сэргэн мандалтын үеийн Английн их зохиолч В.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг ч мөн л энэ хорио цээртэй холбогддог. Манай яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай ч энэ хорио цээрийг тойрон гарч чадаагүй учир “Тамгагүй төр” жүжгээ туурвиж. Тийн туурвихдаа өөрийн хөгжил төлөвшлийн садист үеийн хаа нэгтээ тохиосон гацалтын үлдэл неврозын түлхэцээр жүжгийн асуудлыг гайхалтай гаргалгаагаар дуусгасан байна. Ер нь Б.Лхагвасүрэн гуайн уран бүтээлд гаж хэрцгий өгүүлэмжийг уянгаар шүншиглэн хатуу, ширүүнээр дүрслэх нь онцгой. Түүний бүтээлүүдэд сонгогдон байршсан үгс нь ямар нэгэн байдлаар хатуу ширүүн, сөрөг мэт хэрнээ уянгалаг өнгө аяс илтгэх нь ч нэн түгээмэл. Түүний алдарт “Боржигоны бор тал” шүлэгт: “… саран туулж баралгүй хээр хонох, нүцгэн тал, нар хур царайчилсан, тэнгэр тийчиж, эргүүлж над уруу цацан, ботго нь үхсэн ингэний борвио хагартал савирсан цусны туяатай сүү, чиний шарх зүрхний шархнаас хождож анидаг, хад цоолсон догшин цамнаа, хөх галын ирт улаан дөл, сүүдрээ дарж унах, элгийг чинь цөмлөн шингэнэ” гэх зэрэг үгс бий. Тухайлбал хэн нэгэнд элгийг чинь цөмлөнө гэвэл сайхан санагдахгүй нь лав. Гэтэл уг шүлэгт эдгээр үгс орсон нь тохиромжтой байгаа, хамгийн гол нь Б.Лхагвасүрэн гуай ингэж бичиж байж л сая нэг үг хэлсэн шиг, шүлэг бичсэн шиг болж байгаа учраас л ийм дүрслэлийг сонгосон хэрэг юм. Иймэрхүү хэрцгий мэт дүрслэлийг:
… Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа…
/Реквием/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр хуулас 16)
… Тоонон сарны гэрэлтэй арсалданхан тормойж
Торгон дэрээ сэмэртэл мөрөөдөн тарчлахаар хатирав…
/ Онон мөрний хөвөөнд хатирсан ёохор буюу Санжмаа/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр хуудас 22),
… Эх шувуу үүрэн дээрээ гаслан дэрвэж
Элгээ зулгааж өдөөрөө уйлдаг гэнэм
/Шувуу өдөөрөө уйлдаг/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр, хуудас 33),
… Ээжээ гэж чарлан асаж байгаа хүүхэд
Ээжийнхээ цээжинд дүрэлзэн шигдэхэд
-Эвий үр минь! гэсээр
Эх нь хөхөнөөсөө эхлээд ноцож
Үрээ тэврээтэй нүүрс болон
Үүл нүүсэн Хатыны тэнгэрт нурамлан ниснэ…
/Хатыны хаагаагүй орхисон хаалга/ (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр, хуудас 110) гэх мэтийн олон шүлгүүдээс нь үзэж болно. Ялангуяа дуулиудад нь хатуу ширүүн дүрслэл өгүүлэмж зонхилно. “Буутын ус” дуульд нэгэн анчинд буудуулсан, хээлтэй хулан үхэхдээ унагалж байгааг:
… Ангир шар уураг
Цустай холилдон
Алаглан урсав
Үхэж төрүүлсэн эхээсээ
Цочиж гарсан
Нялх амьтан
Үйл заяаны ирээр
Хүйгээ тасалж
Хөллөв…
/Буутын ус/ (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000 хуудас 126-127) гэж дүрслэгдсэн байдаг бол “Үр могой” дуульд үр нь эхээ тасдан идэж буйг, “Үндсэн хөрөнгө” зохиолд мөн эхийнхээ хөхийг тасдан авч буй бэлтрэгнүүдийг дүрсэлсэн.
Жишээ нь:
… Нэхэл хатуу бэлтрэгнүүд
Нэг нэг хөхөө тасдаж авахуй дор
Амь амьдралын үндсэн хөрөнгө эх нь
Амьсгал хэдийнээ хураасан байв…
/Үндсэн хөрөнгө/ (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ 2000 хуудас 160) гэж дүрсэлжээ. Ер нь түүний уран бүтээлүүдэд эцэг нь хүүгээ хөнөөх, охиноо хүчирхийлэх, эх нь хүүгээ хөнөөх, амиа егүүтгэх, гол дүр нь өөрийн биеийг хорлох, нүдээ цоргих, амраг нь амрагаа зэрлэгээр хороох, төрсөн үр нь эхийгээ тасар татан идэх зэргийг дүрслэх нь түгээмэл. Тэдгээр гаж хэрцгий үйл явдлуудаа цусыг сүүтэй холилдуулан урнаар дүрслэх нь нийтлэг агаад иймэрхүү хатуу ширүүн, өөрөөр хэлбэл садист, мазохист, садомазохист маягийн дүрслэлийн баримтуудыг зохиолчийн сэтгэл зүйн онцлогтой холбон авч үзэхээс өөр аргагүй. Эдгээр дүрслэлүүдийг Б.Лхавасүрэн гуай ухамсаргүйгээр буюу онгодоороо бүтээж байгаа юм. Онгод гэдэг ойлголтыг уран бүтээлчид, судлаачид янз бүрээр хэлсэн байдаг. Энэ тухай профессор Ч.Билигсайхан “Яруу найраг, найрагч хоёрыг дагалдаад “онгод” хэмээх бас нэг сонин ид шидэт зүйл гараад ирдэг ажээ . Сэтгэл зүйчид үүний учрыг олох гээд бараагүй. Хийх бүтээх хүслийн дээд зэргийн бэлэн байдал, оюун тархинд үүсэх процесс гэсхийгээд орхисон байдаг. Миний бодоход онгод гэдэг нь тэр юм бүхнээс цацруулаад байгаа гэрэл гэгээ, дохио /квант ч гэмээр/ цуурайг хүлээн авахад хосгүй авьяастны тархи оюун бэлэн болох нэг тийм нөхцөл бүрдэхийг хэлж байгаа юи шиг санагддаг” (Билигсайхан.Ч. Ухаарахуй. УБ. 2003, хуудас 47) гэх буюу түүний санамсаргүй, ухамсаргүй шинж байдлынх нь тухай “Онгодоо оруулах янз бүрийн аргыг уран бүтээлчид эрин хайж, зуун грамм татаж, хар тамхи хэрэглэж янз бүрээр л үзсэнээ бичжээ. Гэвч тэгэхээр л сая хүрээд ирдэг гэх болзол байдаггүй ажээ” гэж бичжээ. (Билигсайхан.Ч. Ухаарахуй. УБ. 2003, хуудас 47) Ер нь онгод гэдэг нь санаснаар хүрээд ирдэг зүйл биш бөгөөд ямагт ухамсаргүй, санамсаргүй шинж байдалтай аж. З.Фрейд санамсаргүй бодлыг мэдрэлийн өвчтөний шинж байдалтай холбон “Ховсооноос татгалзаад толгойд чинь юу л орж ирнэв надад цөмийг яригтун гэж би өвчтөнүүдээсээ шаардаж байсан гэж та нарт ярьсан. Тэд мартагдсан мэт санагдах бүх зүйлийг мэдэж байдаг бөгөөд анхлан санамсаргүй орж ирсэн бодол л мэдээж гол зүйлийг агуулж байдаг шүү дээ. Нээрэн ч анхны санамсаргүй бодол яг хэрэг болох зүйлийг агуулж, ой дурсамжийн мартагдсан үргэлжлэл болдгийг туршилт надад батлав” (Фрейд.З. Психоанализ. УБ, 1998 хуудас 30 орч М.Баяртогтох) гэх буюу “Санамсаргүй бодол нь түрэгдсэн зүйл юу байсныг олохын битүү дохио болох ёстой. Иймэрхүү маягийн харьцаа жишээлэхэд бодол санааг шууд бус үг хэллэгээр дамжуулахад ажиглагддаг” (Фрейд.З. Психоанализ. УБ. 1998 хуудас 31. Орч М.Баяртогтох) гэжээ. Эдгээрийг яруу найрагч санамсаргүй онгод мэдрэмжийнхээ нөлөөллөөр, мөн ухамсаргүйгээр тухайн дүр дүрслэлүүдийг бүтээдэг гэдгийг нотлоод зогсохгүй, санамсаргүй бодол нь далд ухамсрын илрэлтэй холбогддог, түүнчлэн уран бүтээлч гэдэг бол неврозод дөхсөн сэтгэл зүйн хэв шинжтэй гэдгийг тодруулж байна. Ялангуяа З.Фрейдийн “… бодол санааг шууд бус үг хэллэгээр дамжуулах…” гэдэг нь яруу найрагт шууд хамааралтай агаад яруу найраг гэдэг бол нэг талаасаа тухайн уран бүтээлчийн бодол, хандлагын шууд бус тусгал, тасаг бусаг мэдрэмжийн илтэс өгөгдөл байдаг. Дээр өгүүлсэн “Тамгагүй төр” жүжгийн гол дүр Арчуг хаан өөрийн хайртай хатан Гүргэлийг хөнөөж байгаа нь нэн сонирхолтой дүрслэгдсэн агаад тодруулбал:
… Хатан минь би чамд
Хайртай билээ… би…
… Өдөр мандсан нарны хэлтэрхийг
Шөнө нь би тэвэрч нойрсдог байсан
Тэр минь чи байсан…
Өндрийн живаа оддоос
Ганц од дэргэдээ буулгасан
Тэр минь чи байсан…
Удаан гэгч нь хоёулаа духаа нийлүүлье
Уураг тархи минь ясаа нэвтлэн үгээ ололцог…
гэх мэтээр хэлэн үнэн хайраа илэрхийлээд хатнаа хөнөөнө. Хөнөөхдөө:
… Боллоо
Ёсоор болго / эрхрэн хашхирах дор эрсүүд толгойг гэдийлгэн ам уруу нь жад нэвт дүрэн ноён нүхийг битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээнэ… / (Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 2000. хуудас 212-213) гэж дүрсэлсэн буй. Өөрөөр хэлбэл Арчуг хаан өөрийн хамгийн хайртай хатнаа бүх биеэр нь жад гүйлгэн ам, умай хоёрыг нь жадаар битүүлэн хөнөөж байгаагаар бичжээ. Ингэж бичиж байж л Б.Лхагвасүрэн гуай сая нэг зохиол бичсэн юм шиг болж, таарч байгаа юм. Энэ бол Б.Лхагвасүрэнгийн садизм. Өнөөгийн нийгмийн гишүүдийн арчаагүй байдал, монголын төрийн тамгагүй юм шиг, эзэнгүй юм шиг олхиогүй төрхийг хараад түүнтэй үл зохицож байгаагаа уг жүжгээрээ яруу илэрхийлсэн нь энэ. Төрд шургалсан арчаагүй амьтдыг зэрлэгээр хөнөөж бах таваа хангахсан гэдэг либидогийн шахагдсан хүсэл Б.Лхагвасүрэн гэдэг хувь хүний “ид”-д нь байна.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.