Нийслэлийн анхны худалдааны төвийг 1914 онд байгуулжээ

Twitter Print
2016 оны 06-р сар 17-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн анхны гэсэн тодотголтой зүйлсийг цувралаар танилцуулж байна. Энэ удаа нийслэлийн анхны худалдааны төвийн талаар мэдээллийг хүргэе.

Нийслэлийн хамгийн анхны барилгуудын нэг болох Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн барилгыг Оросын худалдаачин тухайн үеийн нийслэл хүрээнд худалдааны зориулалтаар барьжээ. Тухайн үедээ нийслэлийн хамгийн өндөр нь байсан энэ барилгыг 1913-1914 онд барьсан бөгөөд 1920 он хүртэл орос худалдааны төвийн зориулалтаар, 1921 онд Хятадын банк, 1921 оны дунд үеэс Зөвлөлт Орос Улсын “Улаан цэргийн штаб”-ын байр болгон ашиглаж байв. 1930 онд байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь Өндөр хоршоо хэмээн алдаршжээ.

1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо, 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байна.

Байшинг 1994 онд Засгийн газрын 233 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад, 2008 онд Засгийн газрын 175  дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.