Боксчид нэмж медаль хүртэж чадсангүй

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам үргэлжилж байна. Манай улс одоогийн байдлаар 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл, ний 19 медаль хүртэж багийн дүнгээр 13-р байр эзэлж байгаа аж. Өчигдөр боксчдын хувьд хар өдөр байлаа. Эхний тулаанд эмэгтэйчүүдийн 55 кг-д мөнгөн медалийн төлөө тоглосон ОУХМ М.Нандинцэцэг өрсөлдөгчдөө ялагдаж хүрэл медаль хүртсэн. Харин манай зургаан эрэгтэй тамирчин хүрэл медалийн төлөө тоглосон ч нэг нь ч ялалт байгуулж чадсангүй. Ялангуяа Олимп, дэлхийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Н.Төгсцогт нутгийн бөхтэй илүү давуу тоглолт үзүүлсэн ч шүүгчийн буруу шүүлтийн золиос боллоо. Дэвжээний шүүгч болон хажуугийн Их Британи, Финланд, Аргентин зэрэг улсын шүүгчид бүгд БНСУ-ын тамирчинг ялсанд тооцсон юм.

Энэхүү буруу шүүлтийг манай баг тамирчид эсэргүүцэж гомдол гаргасан ч зохион байгуулагчид хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэмцээн эхэлсэн өдрөөс эхлэн Монголын эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулсан БНСУ-ын тал тухай бүрд нь уучлал гуйгаад өнгөрч байгаа ч тамирчдын сэтгэл санаа болон амжилтаар нь хохироож байгааг юугаар үнэлж болохгүй билээ.

Есдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн XVII наадмыг одоогийн байдлаар БНХАУ 126 алт, 80 мөнгө, 62 хүрэл, нийт 268 медальтай итгэл төгс тэргүүлж байгаа бол БНСУ 54 алт, 53 мөнгө, 60 хүрэл, нийт 167 медаль, Япон 37 алт, 54 мөнгө, 55 хүрэл, нийт 146 медальтай эхний байруудыг эзэлж байна.

"Инчон 2014" Азийн наадмаас медаль хүртсэн орнууд /10-р сарын 1-ний 08:00 цагийн байдлаар/

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.