Д витамины талаар мэдвэл зохих 10 зүйл

2017 оны 05-р сар 18-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

1. Удаан хугацааны туршид Д витамин ихээр дутагдсанаас хоол боловсруулах замаас кальци, фосфорын шимэгдэлт буурч улмаар өсч буй бие махбодийн яс зөөлрөх өвчнийг сульдаа/рахит/rickets гэнэ. Д витамин дутагдахад хоол боловсруулах замаас нийт кальцийн ердөө л 10-15% нь цусанд шимэгдэнэ.

2. Иймд өсөлт хоцрох буюу хүүхдийн жин, өндөр хэвийн хэмжээнээс бага байх, булчин сулрах, яс зөөлөрч хэлбэр дүрсээ алдах (дөрвөлжин толгой, майга эсвэл Х хөл, бугуй, шагай, өвдөгний үеэр бүдүүрэх, хавирганы яс-мөгөөрсний үе бүдүүрэх – сампингийн эрхний шинж) нь энэ өвчний үндсэн шинж юм.

3. Булчин суларч яс зөөлөрснөөс шалтгаалан хүүхэд мөлхөх, хөлд орох нь хоцрох, суух болон явахад хөл нь өвдөх, сүүн шүд цоорох шинжүүд илэрнэ. Цусан дахь кальцийн хэмжээ хэт багассанаас булчингийн таталт илэрч болно. Түүнчлэн сульдаатай хүүхэд өвчлөмтгий байхаас гадна аливаа өвчнөөр илүү хүнд өвчилдөг.

4. Дан хөхөөр хооллодог хэрнээ Д витамин уудаггүй, агаар салхинд гардаггүй, дутуу төрсөн, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй, бор арьстай, элэг ба бөөрний хүнд өвчтэй, уналт таталтын эм (үүнд люминал буюу фенобарбитал орно), гормон байнга хэрэглэдэг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх нь рахитаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болно.

5. Хүүхэд 2 нас хүртлээ рахитаар өвчилж боловч 3-6 сартай хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй.

6. Рахитаас урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсний хугацаанд пренаталь витамин тасралтгүй уух, гүйцэт төрсөн бол 14 хоногтойгоос, дутуу төрсөн бол төрсөн өдрөөс нь Д3 витаминыг хоногт 400 олон улсын нэгж/междунароная единица/international unit-ээр өдөр бүр 3 нас хүртэл нь уулгах хэрэгтэй. Харин Д2 витамины идэвх Д3 витамины идэвхийн 30%-тай тэнцэх тул 3 дахин өндөр тунгаар буюу 1200 нэгжээр уулгана. Спирт агуулсан бэлдмэлүүдийг хүүхдийн эрүүл мэндэд хортой тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хориглодог. Түүнчлэн 6 сартайгаас нэмэлт хоолонд оруулж өдөрт 2 аяга сүү, түүнтэй тэнцэх сүүн бүтээгдэхүүн идүүлэх шаардлагатай.

7. Д витамин хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлаатай бөгөөд бага насандаа Д витамин байнга уух нь уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлж цаашид сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог.

8. Д нь тосонд уусдаг витамин бөгөөд энэ нь бие махбодид хуримтлагддаг гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнээс загас Д аминдэмээр баялаг бөгөөд өндөгний шар, үхрийн элгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд энэхүү аминдэм агуулагддаггүй.

9. Олон найрлагатай (мультивитамин) сонгохдоо Д витамины агууламжийг нь харах ёстой. Д витамины тун бага тохиолдолд хоногийн хэрэгцээг нь хангахын тулд заавраас нь ихээр уулгах нь бусад витамины тун ихсэх (ялангуяа А) аюултай. Илүүдэл жинтэй тарган, таталтын эсрэг эм байнга уудаг, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гадаа гарах боломж хомс, элэг бөөрний архаг өвчтэй хүүхдэд эмч илүү өндөр тун бодож зөвлөдөг.

10. Сүүлийн жилүүдэд цэцэрлэг сургуулийн насныхан зурагт, компьютер, видео тоглоом тоглох нь эрс ихсэж гадаа тоглох нь багассан, цэцэрлэг/сургууль руугаа, гэртээ алхаж очихын оронд машин автобусаар явах болсон, сүүний оронд ундаа жүүс уух болсон зэрэг шалтгаанаар тэдэнд ч рахитын шинж илрэх болсныг хөгжсөн орнуудын хүүхдийн эмч нар анхааруулж байна.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (124.158.90.75) 2017-07-15 15:53
      • 0
      • 0

      Odoo 7sartai xvvxded три vite gd vitaminiig ogch bgama uudaggvi bxda xolrox n gaigvi bsn blowch uusnaas n xoish ix xolordog blchjee yawal Dr we

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.10) 2017-03-29 21:56
      • 0
      • 0

      Гялс төв дээр д -гийн шинжилгэ авч бна лээ. 25000 төг. Би 7 настай хүүгээ шилжүүлэхэд 8.1 буюу ДУТАГДАЛТАЙ гэсэн хариу гарсан. Өгөөд үзэхэд гэмгүй юм бна лээ шүү

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.107) 2017-04-01 00:59
      • 0
      • 0

      Manai hvv bas 8.1 tei garsan ymar d ogch bga we

      Хариулах

    • Sagi

      (188.143.232.27) 2016-12-21 15:03
      • 0
      • 0

      This shows real exseitrpe. Thanks for the answer.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.111) 2015-06-30 18:35
      • 0
      • 1

      d vitamin iluudwel bur hortoi emchlegddeggui gd bsan unen yum boluu hewiin bnuugdgiig ni tsusnii shinjilgeger uzhiimu

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.228) 2017-06-05 13:49
      • 0
      • 0

      үнэн шүү , Дутагдлаасаа хор хөнөөл ихтэй

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.164) 2015-12-03 19:32
      • 0
      • 1

      Tsusnii shinjilgeegeer uzuulj bolno. Iluudne gj engiin ued barag bhgui. Emiug olnoor uugaagui bol.

      Хариулах

    • жанылсын

      (202.131.238.115) 2015-02-04 10:10
      • 0
      • 1

      жирэмсэн эх өдөр ямар хэмжээгээр уух уу prentel витаминыг

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.228) 2017-06-05 13:50
      • 0
      • 0

      Өдөрт 1 удаа . Жирэмсэн эхийн нэг өдрийн витамины хэрэгцээ 1 таб -т агуулагдсан

      Хариулах

    • nasaa

      (112.72.11.107) 2015-01-14 21:29
      • 0
      • 2

      hvvhdiig hed hvrtel uguh heregtei we 6 nastai hvvhded ugch bolhuu

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.126) 2014-10-03 22:23
      • 0
      • 4

      Prenatal vitamins гдэг нь терехийн емне жирэмсэн байхдаа уух, эх ураг хоеулаа авах естой витаминууд. Энэ зевлегеег хvргэлээ гээд тэр эмч хохироод байгаа юм уу. Олон хvнд хvргэж байвал сайн биз дээ. Тэгээд ч энэ тэр навчаа гэдэг эмчийн нээлт юм уу хийсэн судалгааны емч биш биз дээ. Монголчууд инээдтэй юмаа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.229) 2014-10-02 10:15
      • 4
      • 0

      Navchaa emchiin bichseniig huulaad tavichihsan bh yum. Eh survjaa ydaj bicheech!

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.14) 2015-01-20 20:59
      • 0
      • 6

      Навчаа гэдэг эмч д витаминыг нээгээд судлаад, эрхийг нь авчихсан юм уу. Тэртээ тэргvй шинжлэх ухаанаар батлагдаад нотлогдоод хэлтэй хvнд бол витаминых нь хайрцган дээр байж байдаг л мэдээлэл. Инээдтэй юм. Ертенцийн бvх эмчийн нэрийг тавилтай биш дээ. Жаахан соелтой бвймаар юм.

      Хариулах

    • Зочин

      (202.21.118.98) 2014-10-02 09:06
      • 1
      • 0

      2 sartai xvvxded 500 ME-tei D vitaminig yamar tungaar udurt xeden udaa ugux ve

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.92) 2016-02-22 04:10
      • 0
      • 0

      Udurt 1 udaa lg ugnu 500 i.u teig tun ni ihedwel ayultai gej bgaa uchraas 1 udaa l ugsun ni deer bha

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.92) 2016-02-22 04:12
      • 0
      • 0

      1 sh g gehdee ter shinjilgeeg ni ugwul iluu batalgaatai yum bishuu hariug ni harj bgaad emch zuwluh bh

      Хариулах

    • Зочин

      (103.229.176.131) 2014-10-01 17:22
      • 0
      • 3

      good

      Хариулах

    • Зочин

      (103.229.176.131) 2014-10-01 17:22
      • 0
      • 1

      well

      Хариулах