
ЯЛАХ ЗУРШЛИЙГ БҮТЭЭХ
Ялах зуршил ямар ч хүнд ид шид, илбэ ятгаар хүрч ирдэггүй. Энэ нь таны амьдралд өдөр бүр дахин дахин давталттайгаар хэрэгжиж байж бий болдог.
Өөрийн даган дууриахыг хүсдэг, шүтэн биширдэг хүмүүсээ хараарай. Тэд амьдралдаа юу хийж байна. Тэдний өнөөдрийг бий болгосон дадал зуршил нь юу байна. Танд хүссэн БИ-г тань би болгох ямар зуршил байж болох уу?
Хэдэн зөвлөмж хүргэж байна.
1. Өөрийн өдөр тутмын амьдралын хэмнэлд оруулахыг хүсч байгаа нэг шинэ зуршлыг төлөвлө
2. Хүний төрөлх зан төлөвт өөрөөсөө бага энерги зарцуулсан ямар нэгэн зүйлийг л хийхийг хүсч байдгийг мэдэхэд илүүдэхгүй байх
3. Өөрийнхөө зуршлыг дуртайяа бүтээх таатай орчин, орон зайг бүрдүүлээрэй
4. Урт хугацааны амжилттай дадал, зуршлыг бүтээхийн тулд өдөр тутмын дадал зуршлыг ялалтыг бий болгох. Тухайн өдөр тутмын дадал нь маш жижиг зүйлээс эхлэх нь зүйтэй. Жижиг зүйлийг ялан дийлэх амархан шүү дээ.
ТУНГААН БОДОХ МӨЧ
-Өөрийн хийх дургүй зүйл тань юу байна. Энэ нь танд ямар мэдрэмж, сэтгэл хөдлөлийг төрүүлдэг вэ
- Та ялах ямар дадлууд өдөр тутамдаа бий болгохоор төлөвлөж байна вэ? Таны хүсч байгаа амжилтанд хүргэх зуршлууд юу байж болох вэ?
- Шинэ дадал, зуршлыг бүтээхэд юу хэрэгтэй байгаа талаар өөрөөсөө асуугаарай. Дадал зуршил тань амжилттай хэрэгжиж байгааг хэрхэн үнэлж, ойлгох вэ?
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.