Хүн амьдралаа идэвхтэй удирдаж чадвал 120 наслах боломжтой, бас...

Twitter Print
2022 оны 02-р сар 07-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Асуултын хариулт их сонирхолтой

1) Дэлхий дээр хичнээн мөнгө байдаг вэ?

Одоогийн байдлаар дэлхий даяар хэвлэсэн мөнгөний хэмжээ 60 их наяд доллараас даваад байгаа юм.

2) Дэлхий дээр хичнээн хот байдаг вэ?

Бид 150 мянган хүн амтай хотын тоог гаргахад 4416 хот бүртгэгдсэн.

3) Хүн хэдэн жил амьдрах боломжтой вэ?

Гиннесийн амжилтын номд дурдсанаар хамгийн урт настай хүн Францын иргэн Жанна Калман хэмээгч эмэгтэй (1875-1997) тэргүүлж байжээ. Жанна Калман 122 жил амьдарсан. Калман маш идэвхтэйгээр амьдралыг удирдаж байсан нь мэдэгдэж байна. Жишээлбэл, 85 настайдаа хашаа барьж эхэлсэн бөгөөд 100 настайдаа дугуй унаж сурсан байв.

4) Дэлхий дээр хэр их хэмжээний ус байдаг вэ?

Тэнгис, далай нь дэлхийн гадаргын 70% -ийг эзэлдэг бөгөөд тэдгээр нь дэлхийн бүх усны 96.5% -ийг эзэлдэг. Цэвэр усаар дүүрсэн гол мөрөн, нуур нь дэлхийн гадаргаас өөр 1% -ийг эзэлдэг. Үлдсэн шингэн нь хөрсөнд, агаар мандалд, ургамал дотор, эцэст нь амьд биед байдаг. Хэрэв та энэ бүх хэмжээг нэмбэл 1,386,000,000 шоо км-ийн тоог мэдэж авах болно!

Литрийн хувьд энэ:

1,386,000,000,000,000,000,000 000 000

Эдгээр нь ойролцоо тоо юм, учир нь ийм хэмжээний усны хэмжээг литрлэж тооцоолох боломжгүй.

5) Дэлхий дээр хичнээн мод байдаг вэ?

Гурван триллион орчим байдаг.

6) Дэлхий дээр нийт хэдэн амьтан байдаг вэ?

Ерөнхийдөө энэ бол маш нарийн бөгөөд сонирхолтой асуулт юм, учир нь олон янзын "таамаглал" байдаг. Ер нь ойролцоогоор 1 триллион амьтны зүйлийн тухай бичжээ. Бидний бодлоор энэ хариулт хамгийн зөв юм. Нийт амьд амьтдын тоо нь ойролцоогоор 8.7 сая буюу нэмэх,хасах 1.3 саятай тэнцэх юм. Далайд 2.2 сая зүйл амьдардаг, 6.5 сая нь газар дээр амьдардаг. Дэлхий дээр ердөө 7.8 сая орчим амьтан, 611 мянган мөөг, 300 мянга ургамал байдаг.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.