
БНСУ-ын Инчон хотод Азийн спортын XVII наадам энэ сарын 19-нд нээлтээ хийсэн. Гэтэл зохион байгуулагчид дарвуулт завины тэмцээн болж буй газарт Монгол улсын далбааг буруу харуулж байрлуулсан тохиолдол гарчээ. Энэ нь техникийн ажилчдын буруугаас болсон хэмээн зохион байгуулах хорооноос тайлбарлаж, албан ёсоор уучлал гуйсан. Мөн Монгол-БНСУ хоёр улсын тамирчид жүдо, бокс, чөлөөт бөх, буудлагын спортын талбарт хүчтэй өрсөлдөж өнөөдөр гавъяат тамирчин Н.Төгсцогт нутгийн тамирчин луйвардуулж медалиа алдсан.
Энэ байдалд БНСУ-ын Гадаад хэргийн яам анхаарал тавьж, тус улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд хандаж бичиг ирүүлжээ. Уг бичигт “Монголын далбааг буруу тийш нь харуулсан, эмэгтэй тамирчдын хоолонд зүй бус зүйл хийсэн, буруу шүүлт явуулсан зэрэг асуудлууд гарсан тул Монголд шуугиан дэгдэж манай орныг эсэргүүцэж байна. Иймд Монгол оронд байгаа БНСУ-ын иргэд орой үдэш ресторан бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудамжаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа далдалж, нүдний шил зүүж явахыг анхааруулж байна” гэж дурдсан байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505