
Өнөөдөр өмнөд хөрш БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн баярын өдөр. Яг өдийд Бээжингийн зүрх болсон Тянь Ань Миний талбайд таван одот төрийн далбаагаа сүр жавхлантай мандуулж, цөмийн зэвсэгтэй хүчирхэг армийнх нь сүрт жагсаал яралзаж байгаа.
Газар нутгийнх нь хэмжээ 9.6 сая хавтгай дөрвөлжин км бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд ОХУ, Канад хоёрын дараа орж, АНУ-тай зэрэгцэн 1.4 тэрбум орчим хүнтэйгээрээ нэгдүгээрт бичигддэг гээд юм юмаараа хүчирхэгжсэн БНХАУ Ази тивийн төв болон дорнод хэсгийг эзлэн оршдог. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2013 онд 56 триллион 884 тэрбум 500 сая юань хүрч, нэг хүнд ногдох нь 6,569 ам.доллар болжээ. Үндсэн хүн ам нь Хятад үндэстэн, албан ёсоор хэрэглэдэг улсын хэл нь Хятад. Түүхийн олон үед өөр өөр нэртэй маш олон "хятад улс” ээлж дараалан оршсоор ирсэн бөгөөд яг одоогийн хил, хязгаар бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 онд байгуулагдаж, 1971 онд НҮБ-ын гишүүн бүрэн эрхт улс болжээ. Хятадууд өөрийн улсыг “жунгуо” гэж дууддаг.
Өргөн уудам Хятад орон байгалийн олон бүсээс бүрэлдэн тогтдог. Өрнөд хил, хязгаарт Гималай, Каракорум, Памир, Тэнгэр Уул, Кунь-Лунь, Хөх нуур-Төвөдийн өндөрлөг зэрэг уулархаг орон, өрнө умард хязгаараар Таклакаман зэрэг говь цөл байдаг бол дорнод өмнөд нутгаар Хөх мөрөн, Шар мөрөн гэсэн дэлхийн хоёр том мөрний сав газар байдаг. Дорнод эрэг, хэдэн хэдэн тэнгисээрээ Номхон далайд тулж, нар зөв тойруулвал Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан, Тажикстан, Киргизстан, Казакстан, Монгол, ОХУ, Умард Солонгос гэсэн 14 улстай газраар хил залгадаг.
ЗХУ-ын туршлагаар БНХАУ нь хятадуудаас цөөн 55 янзын ард түмэнд өөртөө засах эрх, газар нутаг заан өгч тайтгаруулдаг хэдий ч нэг үндэстэн давамгайлсан улсын жишгээр нэгдмэл төрийн байгууламжтай юм. Коммунист улс төрийн дэглэмтэй учраас ганцхан нам төр засгаа удирдаж, дэлхийд хоёр дахь хүчирхэг эдийн засгийг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа. БНХАУ нь эхэндээ социалист эдийн засагтай байснаа 1978 оноос аажмаар зах зээлийн эдийн засагт шилжиж өдгөө ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд АНУ-ын дараа ордог болчихоод байгаа. Орон нутгаа таван түвшин, чөлөөт худалдааны бүс хэмээн ойлгоход төвөгтэй олон нэгж болгон хуваасан байдгаас нэгдүгээр түвшинд 23 муж, өөртөө засах таван орон, төвөөс захирдаг дөрвөн хот, онцгой захиргаат хоёр орон харъяалагдаж байгаа. 1,378,724,852 хүнээс нийслэл Бээжинд 18 сая, тэргүүн хот Шанхайд 23 сая нь амьдардаг.
Хятад хэлээр улсын нэр нь "Дундад улс" гэсэн утгатай. Жун "дундад" гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний уламжлалаас эхтэй. Манж Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад иргэн улс хэмээн нэрлэдэг байсан нь 1911-1945 он хүртэл оршин тогтносон түүхтэй. Гүо буюу "улс" гэдэг нь БНХАУ-ын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг юм. Одоо цагт мөн Дундад улс хэмээх нэршлийг монголчуудаар хэрэглүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд өвөрмонголчуудын дунд тэгж ярьж, бичдэг.
3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байж. Монголчууд 1279 онд бүх хятадыг нэгтгэн Юань улс байгуулан 1368 он хүртэл захирч байв. Мин улс 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байжээ. Мөнхүү Чин гүрэн нь 1840-1842 оны Хар тамхины дайнд Англид ялагдсанаар Хятадын эргүүдийг өрнөдийнхөн эзэмшиж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орных нь өнцөг булан бүрт болсны үр дүнд 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвөд зэрэг улсыг эзлэн түрэмгийлэх бодлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт шалтгааны улмаас нэгдсэн засаг нь унасан түүхтэй. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист нам ялж, 1949 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсан түүхтэй.
БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүнийх нь нэрээр 1949-1978 оныг Мао Зэдуний үе болон 1978 оноос Дэнь Сяопиний үе гэж хоёр хуваах нь бий.
Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг үй олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд байжээ. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофен залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжсэн байна.
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болсон. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм.
Өнөөдөр БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гол санхүүжүүлэгч, цөмийн зэвсгийн хүчин чадлаар дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж, ХХI зуунд дэлхийн эдийн засаг, хөрөнгө санхүүгийн гол тоглогч болох хүчирхэг эдийн засгийг цогцлоон байгуулж байгаа их гүрэн юм. Өнөөдөр ийм л гүрэн улсын үндэсний баярын өдөр өө.
Д.Энхтүвшин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
BAT
(102.89.43.162) 2022-10-01 15:05Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах