Азийн спортын од: Ким Жэ-Бум

Twitter Print
2014 оны 10-р сар 25-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

“Инчон 2014” Азийн наадмын татами дээр нутгийн бөхчүүд амжилттай оролцож эрэгтэйчүүд 2 алт, 5 хүрэл, эмэгтэйчүүд 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авсан. Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Ким Жэ-Бум нутаг дээрээ аваргаа хамгаалж, дэлхийн шилдэг бөх гэдгээ дахин баталлаа.

БНСУ-ын жүдоч Ким Жэ-Бум 1985 оны нэгдүгээр сарын 25-нд Кимчеон хотод төржээ. Анхны том амжилтаа 20 настайдаа буюу 2005 онд гаргаж Ташкент хотод болсон Азийн аваргад түрүүлсэн байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Бээжин 2008”-ын мөнгө, жүдо бөхийн дэлхийн аваргаас “Токио 2010”, “Парис 2011”-т алт, “Роттердам 2009”-т хүрэл медаль энгэртээ зүүж, дэлхийд данстай бөх болсон юм. Мөн тивийн хэмжээнд “Гуанжоу 2010”, “Инчон 2014” Азийн наадмын хошой алт, “Чежү 2008”, “Тайпей 2009”, “Абу Даби 2011”, “Ташкент 2012” Азийн аваргын алтан медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д Германы О.Бисчофи, ОХУ-ын И.Нифотов, Канадын А.Фортиер, Гүржийн А.Цыркисвишили, Францын Л.Пиетри зэрэг олон хүчтэн  дэлхийд хүчтэй өрсөлддөг. “Бээжин 2008”-ын 81 кг-д аваргын төлөө Герман-БНСУ-ын хоёр бөх учраа таарч Ким Жэ-Бум ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хашир туршлагатай О.Бисчофи байлаа. Нэгэн цаг үед гарч ирсэн хоёр шилдэг жүдоч дөрвөн жилийн дараа буюу “Лондон 2012”-т дахин финалдаж Солонгос залуу хүсэн хүлээсэн Олимпийн алтан медалиа энгэртээ зүүсэн түүхтэй.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.