Я.Буянжаргал: Тусгаарлагдсан иргэдийн зарим нь мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлж, вареньтай талх эмчийн нүүр рүү шидэж байна

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлалтад байгаа иргэдийн зарим нь мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлж, вареньтай талх идэхгүй хэмээн эмчийн нүүр рүү шидэж, хоорондоо зодолдож байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэнтэй улс Монголоос өөр байхгүй. Тусгаарлалтад байгаа хүмүүс элдэв зан авираа татаач гэж хүсэх байна” хэмээн хоолой зангируулан ярьсан юм.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэтгэлийн дэм, эерэг бодол эмчилгээтэй салшгүй холбоотой байдаг талаар ярилаа. “Сэтгэлийн дэм нь эмчилгээний 50 хувь байдаг. Тиймээс бие бие хайрлаж, хүндлээрэй. Хэдхэн монголчууд бид их хувь заяатай ард түмэн шүү. Нэгнээ муулж ажил үйлс, эрүүл мэндэд нь бүү сөргөөр нөлөөл. Бие биеэ бүү муулаач, харин намайг муулаач гэж коронавирус сануулж байна" гэсэн юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.